Цахилгаан тамхи дэлбэрснээр амиа алджээ

Их Британид нэг настай эрэгтэйн электрон янжуур дэлбэрснээс болж нас баржээ. 62 настай Дэвид Томпсон янжуурыг цэнэглэгчид залгах үед энэ эмгэнэлт явдал болсныг BBC News радио станц мэдээлсэн байна.
Томпсон Мерсисайд гүнлэгийн Уоллас хотод гэртээ нас барсан байна. Дэлбэрэлт болсны дараа гал гарч, гэхдээ гал сөнөөгчдийг хэргийн газарт ирэхэд галыг хөршүүд нь унтраасан байжээ.
Томпсоны үхлийн нарийн шалтгааныг бас тогтоох хэрэгтэй болж байна. “Гал гарсан шалтгааныг мөрдөгчид шалгаж байгаа бөгөөд хэрэглэсэн цэнэглэгч нь электрон янжуурыг дагалддаг цэнэглэгч биш байсан хэмээн бид таамаглаж байгаа” гэж эндхийн галын албаны төлөөлөгч Майлс Платт тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр, энэ он гарсаар Мерсисайт гүнлэгт цахилгаан янжуураас болж есөн удаа гал гарсан нь бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан галын албаныхан ийм янжуурыг нэрийн барааны дэлгүүрээс худалдан авч, түүнчлэн иж бүрдлийг дагалддаг цэнэглэгчийг ч л хэрэглэхийг эндхийн хүн амд уриалсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ