Хамранд нь шүд ургажээ

Хамраас цус гарах нь хүүхэд болон залуучуудад үе үе тохиолддог ердийн үзэгдэл билээ. Харин нэгэн эрэгтэйн хамраас цус огт өөр, сонин шалтгаанаар гарч байсан гэнэ.

Түүний хамран дотор шүд ургасан байжээ. Саудын Арабын 22 настай оршин суугчийн хамраас цус сардаа хоёр удаа гурван жилийн хугацаанд гарч байсан гэнэ.

Мань эр эмч нарт хандтал түүний хамран дотроос нэг орчим сантиметр урттай цагаан ясан бөөгнөрлийг илрүүлсэн аж. Шүдний эмч нар зөвлөлдөөд энэ бол илүү шүд гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэр эрэгтэйн амны хөндий дотор тэгш сайхан ургасан эрүүл 32 шүд байсан гэнэ.

Эмч нар илүү шүдийг бүрэн мэдээ алдуулсны эцэст сугалж авсан байна. Үүний дараагаар цус алдалт зогсчээ. Илүү шүд хүмүүст ургах нь тийм ч ховор үзэгдэл биш юм. Гэхдээ хүний хамрын хөндий дотор ургах нь маш ховор тохиолддог зүйл аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ