Холливудын од Робин Уильямс амиа хорложээ

Холливудын од, инээдмийн киноны нэрт мастер Робин Уильямс өчигдөр Калифорни дахь гэртээ амиа хорлосон байдалтай олджээ. 63 настай жүжигчний амиа хорлох шалтгааныг согтууруулах, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж байсны улмаас сэтгэцийн хүнд цохилтод ороод байсантай холбон бичиж байна.
Тэрээр хэдэн сарын өмнө мансуурлын эсрэг нөхөн сэргээх эмчилгээнд явсан ч үр дүн олигтой өгөөгүй аж. Шинжээч түүний үхлийн шалтгааныг амьсгалын замын цочмог бөглөрөл хэмээн дүгнэсэн бөгөөд нэртэй жүжигчнийг өөрийгөө боомилсон гэж үзжээ.
Робин Уильямс нь "Good morning Vietnam", "Jumanji", "The birdcage", "Good will hunting" зэрэг олон кинонд тоглосны зэрэгцээ"Good will hunting" киноны Шон Магуэрийн дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ