К.Илюмжинов ФИДЕ-гийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдов

Кирсан Илюмжинов Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдлоо гэж тус байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Илюжиновын цорын ганц өрсөлдөгч нь дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров байсан юм. Тийнхүү Илюжиновын төлөө 110, Каспаровын төлөө 61 хүн санал өгсөн байна.

Илюмжинов улирлан сонгогдсоныхоо дараа хэлэхдээ, ФИДЕ-гийн төлөөлөгчид 1995 оноос миний хийж байгаа ажилд үнэлэлт өглөө гэж мэдэгджээ.

Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн асан Илюмжинов 1995 оноос ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа юм. Түрүүнд нь тэр дөрвөн удаа (1996, 1998, 2002, 2010 он) энэ албан тушаалд улиран сонгогдож байсан юм. Илюмжиновыг 1993-2010 онд Халимагийн тэргүүнээр ажиллаж байхад, тус бүгд найрамдах улсад шатрын томхон тэмцээнүүд, түүний дотор дэлхийн аваргын төлөө тэмцээн болж байсан билээ.

Одоогийн байдлаар Гарри Каспаровт ФИДЕ-д ажиллах албан тушаал санал болгоход бэлэн биш байна, гэхдээ цаашид энэ асуудлыг хэлэлцэж болох юм гэдгийг Илвюжинов мэдэгджээ. “Энд Гарри Каспаров болон ФИДЕ-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Игнатиус Леонг нарын тохиролцоотой холбоотой дуулиант хэрэг явдал энэ сонгуулийг харлуулсныг ойлгох хэрэгтэй.

Олон хуульч энэ тохиролцооноос авилгын бүрдэл хэсгийг олж харж байгаа юм. Хэрвээ энэ асуудал шийдэгдэж, Гарри Кимовичийн үйлдэл АНУ, Сингапурын хууль тогтоомжийн актын үйлчлэлд орохгүй бол, энэ тухай бодож болох юм. Харин одоогийн байдлаар, харамсалтай нь ингэх аргагүй” гэж Илюмжинов мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 55 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин