Эбола вирусээр нас барагсдын тоо 1000 давав

Эбола вирусээр үүсгэгддэг өвчнөөр нас барагсдын тоо 1013 болж, харин сүүлийн гурван өдөр 52 хүнАфрикийн баруун нутгийн орнуудад нас барсан байна. Ройтерс агентлаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээллийг иш татан ингэж уламжилжээ.
Эбола өвчний тархалт олон улсын шинжтэй аюул болж байгааг тус байгууллага хүлээн зөвшөөрсөн байна.
Эбола вирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд зориулан туршилтын ийлдэс явуулахыг хүссэн Либери улсын засгийн газрын хүсэлтийг өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Бакар Обама болон Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлд хяналт тавих газар сайшаасан юм.
- Эбола вирусээс үүдэлтэй энэ өвчин нь үхэлд хүргэдэг хүнд өвчин юм.
- Энэ өвчний дэгдэлтийн үед нас баралтын коэффициент 90%-д хүрдэг байна.
- Уг өвчин голдуу Африкийн төв болон баруун нутгийн алслагдсан суурингуудад, халуун орны чийглэг ойн ойролцоо гарч байна.
- Вирусзэрлэг амьтдаас хүмүүст халдаж, хүмүүсийн дунд хүнээс хүнд халдварладаг байна.
- Эбола вирусийн цорын ганц тээгч нь Pteropodidae бүлийн үр жимсэн тэжээлт сарьсан багваахай гэж үзэж байна.
- Хүндээр өвчлөгсдөд шинж тэмдгийн эрчимт эмчилгээ хийх шаардлагатай. Лицензжүүлсэн ямар ч тодорхой эмчилгээ юмуу хүн, амьтны аль алинд зориулсан вакцин байхгүй юм.
Эбола вирус анх 1976 онд Судан улсын Нзар болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг дэгджээ. Ямбуку суурин Эбола голын дэргэд байдаг учир, өвчинд энэ нэрийг өгчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ