Режел Тайип Эрдоган Туркийн Ерөнхийлөгч боллоо

Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд Режел Тайип Эрдоган ялалт байгуулсан байна. Саналын хуудасны 99 хувийг тоолсны дараа тэрбээр 51.8 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Экмеледдин Ихсаноглу 38.6 хувийн санал авчээ.

Туркийн Ерөнхийлөгчийг парламентаас тохоон томилдог байсан бөгөөд энэ удаагийн сонгууль ард түмэн Ерөнхийлөгчөө шууд сонгосон түүхэн сонгууль болж өнгөрсөн байна. Үүний дүнд 2003 оноос хойш Ерөнхий сайдын үүрэгт албыг хаших болсон Режеп Тайип Эрдоган бүх нийтийн санал хураалтаар сонгогдсон Туркийн анхны Ерөнхийлөгч боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ