Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч онгоцтойгоо осолдож амь эрсдэв

Бразилийн Сан Пауло хотоос өмнө зүгт 40 милийн зайд орших далайн эргийн Сантос хэмээх хотод бага оврын Cessna 560XL онгоц осолдсоны улмаас дотор нь сууж явсан долоон хүн амиа алдсан осол гарчээ. Тэгвэл энэ онгоцонд Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч улстөрч 49 настай Эдуардо Кампос болон түүний сонгуулийн багийнхан явсан байна.
Кампос болон намын нөхдийнх нь сууж явсан онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болоод орон сууцны байшин мөргөж осолдсон аж. Бразилын ерөнхийлөгч Дилма Роуссефф улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлаж, сонгуулийн компанит ажлыг түр зогсоогоод байна.
Кампос нь таван хүүхдийн эцэг бөгөөд Бразилийн зүүн хойд хэсэгт орших Пернамбуко мужийн амбан захирагчаар хоёр удаа сонгогдон ажиллажээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ