Оросын шатдаг хийнд хориг тавихаас Украины тал эмээв

Хий дамжин нэвтрүүлэхийг хориглох нь Оросын эсрэг Украины авахаар төлөвлөж буй хориг арга хэмжээний жагсаалтаас хасагдаж мэдэх юм. “Нафтогаз” корпорацОросын компаниудын эсрэг авах хориг авах асуудлаар баримтлаж буй байр сууриа зөөлрүүлсний дараа салбарын шинжээчид ингэж үзэж байна.

Асуудлыг Орос, Европын холбоо (ЕХ) оролцсон гурван талын хэлэлцээний түвшинд тавих хэрэгтэй, асуудлыг шийдвэрлэх нь цаг хугацаа шаардана, одоогоор “Газпром” компани хориг арга хэмжээнээс зайлсхийж чадна. Оросын шатдаг хийг Европ руу дамжуулахад тавих хоригийг наанадаж хойшлуулах юмуу ЕХ-нышахалтаар хориг арга хэмжээний багцад ерөөс оруулахгүй гэж салбарын шинжээчид таамаглаж байна.

Европын эрчим хүний комиссар Гюнтер Эттингерийн шүүмжилсний дараа УкраинЕвроп руу хийг аюулгүйгээр дамжуулах асуудлыг “Москва-Брюссель-Киев” гэсэн гурван талын хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулахыг санал болгосон юм. Украины шатдаг хийн “Натфогаз” компанийн хэвлэлийн албанаас ийм уулзалт хийхийг уриалсныг хэвлэлд тэмдэглэж байна.

Компани “үүсч болзошгүй эрсдлийн тухай Европын түншүүддээ сэрэмжлүүлэхийг өөрийн үүрэг хэмээн үзэж”, гурван талын хэлэлцээ хийснээр хамтын чармайлтаар асуудлыг шийдвэрлэхийг санал болгож байна” гэж “Нафтогаз”-ын тэргүүн Андрей Коболев мэдэгджээ.

Европ руу хий дамжуулах одоогийн схемээс татгалзах нь ойрын үед “хэрэгжих боломжгүй” хэмээн ЕХ үзэж байгааг түрүүнд нь Эттингер анхааруулаад, асуудлыг гурван талын хэлэлцээгээр шийдэхийг уриалсан байна.

Украин 2013 онд хий авсныхаа талбөрийг хийгээгүй байгааг “Газпром” сануулсныг хэвлэлд дурджээ. Үүнтэй холбогдуулан цаашид хийн тооцоо хийх мөнгөн биш хэлбэрийг хэрэглэж болох юм гэж үзэж байгаагаа Оросын хийн концернилэрхийлсэн байна.

Ингэхдээ мөнгөн биш тооцоо хийх хэлбэр нь оросын концернид ашиггүйг “Газпром”-ынхон онцлон тэмдэглэж байна. Ийм систем ньурсгал үйл ажиллагааг санхүүжүүлэх, татвар төлөх болон бусад зайлшгүй суутгал хийх “Газпром”-ын чадварт нөлөөлж болох юм гэжкомпанийнхан тайлбарлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ