Хүний тасарсан толгой барьсан хүүхдийнхээ зургийг твиттерт оруулжээ

Хүний толгой гартаа барьсан бяцхан хүүгийн зураг дэлхийн жиргээчдийг хиртхийлгэв.
Австралийн иргэн Халид Шаруф хэмээгч жихадист эр дөрвөн хүүтэй бөгөөд хүний тасалсан толгойг өөрөө ч барьж хүүхдүүддээ ч бариулж гэрэл зургийг нь дараад эцэст нь твиттертээ оруулсан байна.
Австрали улс нь АНУ-ын дараахь хамгийн том цагаачдын эх орон гэгддэг бөгөөд тэнд газар газрын лалын шашинт цагаачдын үр удам амьдардаг.
Тэдний нэг болох Халид Шаруф өнгөрсөн оны сүүлээр Сидней хотоос Ирак, Сири рүү эхнэр хүүхдүүдээ аван ниссэн бөгөөд улмаар Ойрхи Дорнодод очмогцоо лалын хэт даврагсдын зэвсэгт дайчдын эгнээнд оржээ.
Зэвсгийн хүчээр лалын шашны дайснуудыг цэвэрлэх замд эргэлт буцалтгүй нэгдсэн тэрээр олзлогдсон хэн нэгний тасдсан толгой бүхий аймшигт зургаар гоёсон нь энэ аж.
Тэр даруйдд нь твиттерийн удирдлагууд уг зургийг сүлжээнээсээ устгасан боловч энэ жигтэй яьдлын тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж амжсан юм.
Улмаар Австралийн ерөнхий сайд Тони Эбботт албан ёсны мэдэгдэл хийж бяцхан хүүхдүүдэд хүний тасалсан толгойг бариулсан эцгийг хурцаар шүүмжилсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ