Эбола хүн төрөлхтөнийг ДОХ-оос илүүтэй заналхийлж эхэллээ

Хүн төрөлхтөний анагаахын шинжлэх ухаан дахин нэг хүчирхэг вирустэй дайн хийж эхэллээ. Баруун Африкт дэгдсэн Эбүла вирус дэлхий нийтийн анхааралд орж байна. Хүмүүс Эболаг ХДХВ шиг олон жилийн турш эмчилгээгүйгээр олон хүний аминд хүрэх вий хэмээн айж эмээж байна. Тэдний дунд шинжлэх ухааны ажилтнууд эмч нар ч өөрсдөө орж байгаа.

Баруун Африкийн Гвиней, Сьерра Леон, Ливи зэрэг орнуудаас тархаж 2000 гаруй хүний аминд хүрчихээд байгаа, улмаар Испани, АНУ-д тэнгис далай алгасан очоод байгаа зэрэг нь үнэхээр түгшүүрийн харанга дэлдэж байгаа юм. Одоохондоо өвчний голомт хүн ам бага суурьшсан зэлүүд байгаль дунд байгаа, тэнд аж төрдөг ард түмнүүд л өртөөд байгаа. Хэрэвзээ олон сая хүн амтай суурьшлын бүсүүдэд, Ази тив рүү энэ вирус довтолвол дэлхий дахинд ДОХ-оос ч илүү аюул учруулах юм.

ДОХ Эбола хоёрын адил төстэй тал нь хоёулаа үхэлд хүргэдэг бөгөөд, эмчлэх арга нь олдохгүй байгаа бол өөр тал нь ДОХ-оор өвчилсөн хүн 10-аад жил амьдарч дархлал нь хомсдож үхэлд хүрдэг, харин Эболагаар өвчилвөл 24 цагийн дотор нөгөө ертөнцөд оддог юм.

Эбола вирус анх 1976 онд Судан улсын Нзар болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг дэгджээ. Ямбуку суурин Эбола голын дэргэд байдаг учир, өвчинд энэ нэрийг өгчээ. Эбола вирустэй холбоотой нутгийн ардуудын дунд тархсан нэгэн түүх бий.

Ямбуку суурингаас хойд зүгт орших нэгэн гол ус, ургамал ан амьтан жигдэрсэн диваажин мэт гайхамшигтай газар байсныг Европын хүмүүс хөрсөн дороо асар их баялагтайг нь тогтоосноос хойш хоёрхон жилийн дотор цөмийн бөмбөг дэлбэрсэн мэт аймшигтай газар болгож хаясан ажээ.Түүгээр ч зогсохгүй нутгийн онгон дагшин газрууд бүгд баялгийн төлөөх тэмцэлд сүйрч Эбола гол бохирдлоосоо болж улаанаараа эргэн ширгэж эхэлсэн байна. Яг энэ үеэс үхлийн аюул тээсэн сарьсан багваахайнууд асар ихээрээ хүмүүсийн суурингуудаар эргэлдэж байсан гэнэ.

Улмаар 1976 онд хөнөөлт өвчин тархах үед вирусыг нь Эбола хэмээн нэрийдэж сарьсан багваахайнаас гаралтайг нь ч тогтоосон байна.

Ийм түүх байдаг бөгөөд байгаль дэлхий хүн төрөлхтөнд өгсөн шийтгэл хэмээн Эбола вирусыг нутгийн ардууд ярьдаг гэнэ. Мөн сонирхолтой ДОХ өвчнийг ч энэ нутгаас үүсэлтэй хэмээн тодорхойлдог гэнэ.

Эбола вириус дэгдсэн цагаасаа хойш Африк тивийн түүхэнд байгаагүй хохирол учруулж болзошгүй эрсдэл нүүрлээд байна.

АНУ, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд эбола өвчин тусахаас сэргийлж урьдчилан сэргийлэхийг өвчний халдвар тархсан бүс нутгуудад сэрэмжлүүлж байна. Хэдийгээр Африкт булчин задрах, малиар зэрэг халдварт вируст өвчнүүд байдаг боловч эбола нь харьцангуй аюултай, шууд биед сөрөг нөлөө үзүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, эболагийн вирус маш богино хугацаанд үхэлд хүргэдэг нь эмчлэх арга хайж байгаа өнөө үед эмч нарыг бүр ч хүнд байдалд оруулж байгаа аж.

Эбола вирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд зориулан туршилтын ийлдэс явуулахыг хүссэн Либери улсын засгийн газрын хүсэлтийг өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Бакар Обама болон Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлд хяналт тавих газар сайшаасан юм.

  • Эбола вирусээс үүдэлтэй энэ өвчин нь үхэлд хүргэдэг хүнд өвчин юм.
  • Энэ өвчний дэгдэлтийн үед нас баралтын коэффициент 90%-д хүрдэг байна.
  • Уг өвчин голдуу Африкийн төв болон баруун нутгийн алслагдсан суурингуудад, халуун орны чийглэг ойн ойролцоо гарч байна.
  • Вирус зэрлэг амьтдаас хүмүүст халдаж, хүмүүсийн дунд хүнээс хүнд халдварладаг байна.
  • Эбола вирусийн цорын ганц тээгч нь Pteropodidae бүлийн үр жимсэн тэжээлт сарьсан багваахай гэж үзэж байна.
  • Хүндээр өвчлөгсдөд шинж тэмдгийн эрчимт эмчилгээ хийх шаардлагатай. Лицензжүүлсэн ямар ч тодорхой эмчилгээ юмуу хүн, амьтны аль алинд зориулсан вакцин байхгүй юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр Эбола вирус Нигери улсад ажиглагдсантай холбогдуулан өчигдөр тус улсад онц байдал зарлажээ. Энэ нь уг өвчний тохиолдол бүртгэгдсэнАфрикийн барууннутгийн Гвиней, Либери, Сьерра-Леоне улсын дараа дөрөв дэх орон болж байна. Ройтерс агентлаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ)мэдэгдлийг иш татахдаа, одоогийн байдлаар энэ өвчнөөр нас барсан хүний тоо 1068-д хүрээд байгааг мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр 1013 хүн нас барсан тухай мэдээлж байсан юм. Сүүлчийн тоо баримтаас үзвэл, 1975 хүн аюулт өвчний халдвар аваад байна.

Энэ нь халдвар авсан хүний цус юмуу ялгадастай хамгаалалтгүй шууд харьцаж, түүнчлэн халдвар авсан хүнээс бохирдсон эд зүйлст хүрсний улмаас тардаг үхлийн аюултай өвчин юм. Үхэх магадлал 90 хувьд хүрдэг байна.

Их халуурч, биеийн байдал бүхэлдээ сульдаж, булчин болон толгой өвдөж, түүнчлэн хоолой өвдөх нь уг өвчний гол шинж тэмдэг ажээ.Өвчнийг дагалдаад суулгаж, биеэр тууралт гарч, бөөр, элэгний үйл ажиллагаа алдагдаж, зарим тохиолдолд дотуур болон гадуур цус алддаг байна.

Үхэлд хүргэдэг аюулт өвчин энэ оны хоёрдугаар сард дэгдэж эхлэсэн юм. Дэлхийн томоохон нисэх онгоцны буудлуудад халдвар авах бодит аюул байгааг бас анхаарах хэрэгтэй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ