Их Британид анх удаа нохой хувилав

Лондон хотын өмнөд хэсгийн нэгэн оршин суугч эмэгтэй хайртай нохойтой нь генетикийн хувьд яг хуулсан юм шиг адилхан нохойны эзэн боллоо гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.

Энэ нь шинжлэх ухаан болон амьтны ертөнцийн хувьд анх удаагийн явдал бөгөөд Мини-Вини гэдэг нэртэй нохойг 12 настай Вини нохойны арьсны эсээс хувилжээ.

Хувилах ажлыг Өмнөд Солонгосын нэг лабораторид хийсэн байна. “Мини-Винни нь гөлөг байх үеийн Виннитэй маш адилхан юм. Би үүнд итгэж чадахгүй байгаа ч, үнэхээр гайхамшигтай явдал болсон” гэж 29 настай британи эмэгтэй дурджээ.

Нохойг 90 мянган ам.доллараар хувилуулсан байна. Гэвч эзэн нь ганц ч сохор зоос төлөөгүй бөгөөд учир нь тэрээр нэг уралдаанд түрүүлсэн байжээ.

“Хоёр нохой маш ижилхэн, унтдаг хугацаа нь ч адилхан, өглөө нэгэн зэрэг сэрцгээдэг” гэж хувилсан нохойны эзэн бүсгүй хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ