Онгоцны нисэгчийн хиймэл гар газардах үед мултарч унажээ

Онгоц газардах үед нисэгчийнх нь хиймэл гар мултарч унан жолоодлогоо алдсан тохиолдол гарчээ. Нисэгч онгоцыг хэцүүхэн газардуулсан ч азаар нэг ч хүн гэмтэж бэртээгүй байна. 47 зорчигчтой иргэний агаарын тээврийн онгоц Белфаст хотын нисэх онгоцны буудалд газардахад энэ явдал болжээ.
“Dash 8” онгоцыг газардуулсаныхаа дараа 46 настай нисэгч зүүн хиймэл гараа дахиж унахгүйгээр наалдуулсан байна. Энэ хэргийн дараа онгоцыг хөгжлийн бэрхшээлтэй хүнээр жолоодуулахгүй байх талаар шүүмжлэл өрнөж эхэллээ. Учир нь зорчигчдын амь нас юу юунаас илүү чухал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ