Британид 5 настай хүү өдөр бүр төмөр утас иддэг

Pice (мөнгө, зоос) гэдэг ховор төрлийн хам шинж өвчинтэй Престон хотын бяцхан хүү цахилгаан техникийн осолтой бүтээгдэхүүнийг өдөр бүр иддэг байна. 5 настай Жозеф Хьюз цахилгааны утас болон ахуйн зориулалттай багаж хэрэгслүүдэд ордог бусад аюултай цахилгаан техникийн эд зүйлзэргийг идэх дуртай гэнэ.

Хүүгийн ээж, 25 настай Кейт Жарвисын ярьснаар, хэдэн жилийн өмнө түүнийг хүүхдийн өрөөнд ороход, хүү нь гар утасны цэнэглэгчийг амтарханидэж байхыг анх удаа харжээ.

“Би өөрийн нүдэнд огт итгээгүй. Манай хүүхэд бараг бүх төмөр утас иддэг байсан! Хүүхэд маань элдэв техникээр тоглох маш дуртайг би түрүүнд нь ч анзаарч байсан, гэхдээ энэ бидний хувьд ийм ноцтой үр дагавартай болох юм хэмээн би бодож байгаагүй” гэж Жозефын ээж ярьсан байна.

Энэ явдлын дараа тэднийхэн эмч нарт тэр даруй ханджээ.Идсэн утас хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй хэмээн эмч нар хэдхэн цагийн дараа хэлсэн ч, хүү ховор төрлийн өвчинтэйг илрүүлжээ.

“Манай хүүхэд Piceгэдэг хам шинж өвчинтэй болсон байж. Ийм өвчинтэй хүмүүс органик биш гаралтай зүйлс идэх дуртай байдаг юм байна” гэж Кейт Жарвис ярьжээ. “Хүү хоол тэжээлийн гаж байдалтай болсон хэрэг. Pice хам шинж нь сэтгэцийн өөрчлөлттэй шууд холбоотой юм” гэж эмч нар хэлсэн байна.

Жозефын эцэг, эххүүдээ жаахан ч болов туслахыг оролдохдоо хүүхдэд хор хүргэж болох бүх цахилгаан багажийг гэрээсээ гаргах гэж бодсон ч, түүнийг элдэв техникээс бүрэн хамгаалах боломж бараг байхгүй ажээ.

Аав, ээж нь хэсэгхэн зуур сатаарахад, 5 настай хүү тэр даруй л төмөр утас эрж эхлэдэг байна. “Хүү мааньбас нэг цэнэглэгч идэх гэж байгаад цахилгаанд сүрхий цохиулсан юм. Бид хүүхдээ элдэв аюулаас хамгаалахын тулд түүнийг байнга ажиглан харж байхад хүрдэг,одоо түүний энэ байдал биднийг маш их айлгаж байгаа” гэж эцэг Люк Жарвис хэлжээ.

Эмч нар ч Жозеф Хьюзын талаар таагүй таамаглал хэлдэг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Pica хам шинжийг бүрэн эмчлэх боломжгүй ажээ.Идэж болдоггүй эд зүйлсэд татагддаг энэ байдлыг эм бэлдмэлээр л жаахан дарж болно, ингэхдээ шилжилтйн наснаас нь л ийм эм бэлдмэл өгөх боломжтой гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ