Умард Солонгос Америкийг гал нурман далай болгоно гэв

БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыгцөмийн дайн хийхэд бэлтгэж байгаа хэрэг хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.Энэ сургуулилтын хариуд Пхеньяны эрх баригчид сэрэмжлүүлэхцохилт хайр найргүйөгөхөөр сүрдүүлсэн байна.

Солонгосын ардын армийн жанжин штабын албан ёсны төлөөлөгчийн хэлснийг иш татан БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг ингэж мэдээлжээ.

“Америк-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт нь огт байхгүй өдөөн хатгалгын далбаан дор дайн дэгдээх зорилгоор БНАСАУ-д цохилт өгөх арга ажиллагааболовсруулахад чиглэсэн юм. Өөрийн үзэмжээр ямар ч үед сэрэмжлүүлэх хүчтэй цохилт хайр найргүй өгнө гэдгээ бид бас дахин мэдэгдэж байна” гэжмэдэгдэлд дурджээ.

“БНАСАУ-ын цэргүүд түрэмгийллийн түшиц газрыг гал, нурман далай болгоход бэлэн байна” гэж баримт бичигт бас тодруулан тайлбарлажээ. “Вашингтон, Сөүлийн эрх баригчидхамтарсан сургуулилт тогтмол хийх тухай мэдэгдсэнтэй холбогдуулан, Солонгосын ардын арми ийм явдал гаргуулахгүйн тулд бүхий л хүчээ эрчимжүүлэх бодолтой байна” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд эхлэх төлөвтэй байсан ч магадгүй Умард Солонгосын шийдэмгийн эсэргүүцлийн нөлөөллөөс болсон уу ямартай ч одоог хүртэл эхлээгүй байна.

Мөн энэхүү цэргийн сургуулилттай зэрэгцэн Өвөрмонголд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын 7000 гаруй цэрэг хамтарсан сургуулилт хийж эхэллээ.

Тэгвэл Сөүл, Вашингтоны эрх баригчид Пхеньяны мэдэгдлийн хариуд өөрсдийн сургуулилтыг хамгаалалтын шинжтэй гэж мэдэгдсэн юм. Тактикийн сургуулилтыг цэргийн ажиллагаанд бэлтгэж буй хэрэг хэмээн үзэж буй Пхеньяны удирдлага наймдугаар сарын 14-нд Япон тэнгисийн зүг ойрын тусгалын гурван пуужин харваж, туршсан юм.Ромын пап Францискийг Өмнөд Солонгост ирэхээс хагас цагийн өмнө ийнхүү пуужин харвасан билээ.

Долдугаар сард Умард Солонгос хэд хэдэн удаа пуужин харвасан билээ. Тийнхүү Пхеньяны эрх баригчид Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтад дургүйцэж байгаагаа илэрхийлж байгаа нь энэ юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ