Гүржийн ерөнхийлөгч асныг эрэн сурвалжилсаар байна

Гүрж улс хэд хэдэн эрүүгийн хэргийг нь мөрдөн шалгаж буй тус орны ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийг улс орны дотоодод эрэн сурвалжилж байгааг зарласан байна. Оросын Интерфакс агентлаг тус улсын ерөнхий прокурорын газрын мэдэгдлийг иш татан ингэж мэдээлжээ.
Гүржийн хилээр орж ирмэгц Саакашвилийг саатуулах болно. Зохих тогтоолыг тус улсын ДХЯ-нд өгсөн гэж ерөнхий прокурорын газраас тэмдэглэсэн байна.
Гүржийн хуучин ерөнхийлөгчийг эрүүгийн гурван хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татах ажээ. Тухайлбал, түүнийг улсын хөрөнгө шамшигдуулж, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж байна.Тбилисси хотын шүүх Саакашвилийг эчнээ баривчласныгнаймдугаар сарын 2-ндзарласан юм.
Гүржийн хуучин удирдагч өөрт нь тулгаж буй зэмлэлийг “улс төрийн шинжтэй” гэж тодорхойлсон байна. Ингэхдээ тэр ямар нэг оронд улс төрийн учир шалтгаанаар орогнох эрх хүсэх бодолгүй байна хэмээн хэлээд, “үндэслэлгүй зэмлэл нь дэлхийн улс орнуудаар явахад саад болохгүй” гэж тодруулан тайлбарлажээ.
Саакашвили 2013 оны арваннэгдүгээр сард Гүржээс гарч явсан бөгөөд түүнээс хойш эх орондоо нэг ч удаа ирээгүй байна. Тэр цагийн ихэнхийг АНУ-д өнгөрүүлж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ