Бандерагийн булшийг сүйтгэжээ

Мюнхен хотын Вальдфридгофын оршуулгын газарт байдаг Степан Бандерагийн булшийг эвджээ.
Украины гадаад хэргийн сайд Павел Климкин Twitter дэх өөрийн микроблогт ингэж бичсэн байна. “Мюнхен дэх Бандерагийн булшийг дэлбэлээгүй. Хорлогчид загалмайг эвдэж, булшийг ганхуулан хөдөлгөжээ.
Консул болон цагдаа нар тэнд ажиллаж байгаа” гэж Украины ГХЯ-ны тэргүүн бичжээ. Сайд булшийг үймлүүлсэн хэргийг өөрийн хяналтад авахаар амласан байна.
Булшийг дэлбэлсэн гэх мэдээ түрүүнд нь украины хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан ч, Баварийн цагдаагийн төлөөлөгчид үүнийг няцаажээ.
Степан Бандера нь Украинд бие даасан улс байгуулахаар зорьж байсан украины үндэсний үзэлтнүүдийн байгууллагын удирдагчдын нэг байсан юм.
Босогчдын арми зөвлөлтийн болон германы цэргийн аль алинтай байлдаж байжээ. Ингэхдээ тус байгууллага ЗСБНХУ-ын эсрэг тэмцэхийн тулд нацистуудтай хамтран ажиллахад бэлэн байсан юм. Виктор Ющенког ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 2010 онд Бандерад Украины баатар цол нэхэн олгосон билээ. Гэвч сүүлд нь энэ шийдвэрийг шүүх хүчингүй болгосон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ