Никитоны Бачка: Хэн нэгнийг доромжлох нь эрх чөлөө юм уу?

Идэвхтэй жиргээч, жиргээний ертөнцөд "Бат инженер" нэрээр алдаршсан Ц.Бат Зам тээврийн сайд А.Гансүхийг гүтгэсэн хэргээр шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байгаа. Тэгвэл энэ тухай сэдэв жиргээний хамгийн гол сэдэв болж хувираад байгаа.

Ихэнх жиргээчид Ц.Батыг хорих ялаар шийтгэсэн явдлыг эсэргүүцэн үгээ хэлж өнөөдөр Чингисийн талбайд цуглаан хүртэл хийгээд авав. Үүний зэрэгцээ буруу зүйл хийсэн л бол хариуцлагаа хүлээх нь хэрэгтэй гэсэн хэсэг жиргээчид ч байгаа.

Тэгвэл тэдний нэг бололтойНикитон хамтлагийн ахлагч Ч.Батчулуун "Хэн нэгнийг бах таваа хангаж олон нийтийн өмнө хэл амаар доромжлох нь эрх чөлөө юм уу? бусдыг дорд үзсэн танхайрал юм уу?" хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ