Оросын хүмүүнлэгийн тусламжийн цуваа Луганскт хүрэв

Украины зүүн-өмнөд нутгийнханд зориулсан Оросын хүмүүнлэгийн тусламжийн цувааны бүх ачааны машин Луганск хотод хүрлээ гэж тус хотын захиргааны төлөөлөгч баасан гаригт “Интерфакс” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ. ”Одоо хүмүүнлэгийн ачаа барааг буулгах ажил эхэлсэн бөгөөд дараа нь оршин суугчдын дунд хуваарилна” гэж тэр хэлжээ.

Ингэхдээ энэ хүмүүнлэгийн тусламжийн нэг хэсгийг тусгаар тогтнолоо зарласан БН Донецк Ард Улсад илгээхийг тэр үгүйсгээгүй байна.

Тусламжийг тараахын тулд хүн амын эмзэг бүлгүүдийг тодорхойлох тусгай комисс ачаа барааг хуваарилна гэж Луганск хотын захиргааны төлөөлөгч хэлжээ.

Оросын ачааны машинууд Украины талтай зөвшилцөлгүйгээр баасан гарагт орон нутгийн цагаар үд дундын алдад хил давсан байна.

Хүмүүнлэгийн сүйрэлд орж буй Украины зүүн өмнө зүгийн бүс нутгуудад оросын тусламжийг хүргэх асуудлаар Украины эрх баригчдын зүгээс илэрхий сунжируулах байр суурь баримталж байгааг харгалзан тусламжийн цувааг цааш явуулахаар шийдвэрлэжээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй утсаар ярихдаа ингэж цохон заасан байна. “Цаашид ингэж сунжруулж болохгүй” гэж Оросын удирдагчийн хэлснийг хэвлэлийн алба нь иш татан дурджээ.

Үүний дараа өрнөдийн хэд хэдэн төлөөлөгч Оросын шийдвэрийг буруушаажээ. Тухайлбал, Европын комиссын төлөөлөгч Себастьян Брабан шийдвэрээ эргэж харахыг Оросын талд уриалсан байна.

Оросын ачааны тэргүүд чухамхүү Донбассын энгийн оршин суугчдадхүмүүнлэгийн бараа хүргэнэ гэдэгт эргэлзэж байгаагаа НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен илэрхийлсэн байна. АНУ энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хөндөж тавина гэж тэр амласан байна.

Оросын хүмүүнлэгийн тусламжийн цуваа Украины эрх баригчидтай зөвшилцөлгүйгээр цааш явж байгаа нь Оросын талын ээлжит өдөөн хатгалга юм гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель нар үзжээ.Орос улс Украины нутгийг буудаж, тус улсын хилийн ойролцоо цэргээ бөөгнөрүүлж байна хэмээн бас үзэж байна.

Ачаа барааны аюулгүй байдлыг Орос болон салан тусгаарлагчид хариуцаж буйд сэтгэл зовинож байгаагаа Украины ерөнхийлөгч Петр Порошенко илэрхийлжээ. Оросын цуваа Украины нутгаар явж байгааг халдлагахэмээнтус улсын Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөл тодорхойлсон байна.

Хүмүүнлэгийн төлөөлөгчид Украины нутагт байгаа нь олон улсын эрхийг зөрчсөн хэрэг биш гэж Оросын ГХЯ мэдэгджээ. Янз бүрийн шалтагаар хүмүүнлэгийн арга хэмжээг тасалдуулахаар санаархаж буй Украины эрх баригчдыг оросын дипломатчид буруушаасан байна. Украины эрх баригчид болон тэднийг дэмжиж буй орнуудулс төрийн явцуу санаа зорилгыг хүнлэг ёсноос дээгүүр тавьж байна гэж Оросын ГХЯ цохон заажээ.

Бараг хоёр мянган тонн хүмүүнлэгийн ачаа ачсан 280 (бусад мэдээгээр 260) ачааны машины цуваа наймдугаар сарын 12-нд Москва мужийн Наро-Фоминск хотоос Украины хилийн зүг хөдөлсөн юм. Цуваа наймдугаар сарын 14-нд орос-украины хилд хүрсэн ч,Украины нутаг дахь шалгах нэвтрүүлэх боомтод шалгах ажил дөнгөж наймдугаар сарын 21-нд эхлэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ