Жон Ленноны амь насыг бүрэлгэсэн этгээдэд өршөөл үзүүлэхээс татгалзав

Жон Ленноны амь насыг бүрэлгэж, улмаар бүх насаараа хоригдох ял авсан Дэвид Чэпменийг тэнсэн суллахаас найм дахь удаагаа татгалзжээ. Франс пресс агентлаг өнөөдөр ингэж мэдээлсэн байна.
Нью-Йорк муж улсын тэнсэн суллах асуудал эрхэлсэн комиссын мэдэгдэлд дурдсанаар, “Чэпмен хууль зөрчилгүйгээр суллагдаж болох магадлал бий” ажээ. Үүнээс гадна, хууль дүрэм хүндэтгэх явдлыг ингэж муухайгаар хөсөрдүүлэн, ийм дуулиант хэрэг үйлдсэн хүнийг суллахыг олон нийт эрс буруушаана гэж баримт бичигт өгүүлсэн байна.
Чэпмен 20 ял эдлэснийхээ дараа хоёр жил болоод л суллагдахыг хүссэн өргөдөл гаргах эрхтэй болжээ. Тэр 2012 оны наймдугаар сард сүүлчийн удаа өргөдөл гаргасан юм. Чэпменийг өргөдөл гаргах бүрийд Ленноны бэлбэсэн гэргий Йоко Оно хариу захидал бичиж, гэмт хэрэгтнийг шоронд нь байлгахыг шаарддаг байна.
The Beatles хамтлагийг үндэслэгчдийн нэг Жон Ленноныг Чэпмен 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Нью-Йоркт гэрийнх нь ойролцоо буудан алсан юм. Леннон дуу-бичлэгийн студээс гэргийнхээ хамт буцаж явахад нь ийнхүү амь насыг нь бүрэлгэжээ. Түрүүнд нь энэ өдөр Леннон амьд сэрүүн байхдаа бичүүлсэн сүүлчийн «Double Fantasy» цомогтоо гарын үсэг зуран Чэпменд өгсөн байна.
Тэр 25 настайдаа сэтгэцийн илэрхий өөрчлөлттэй байсан хэдий ч, шүүх Чэпменийг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ. Жишээ нь, Ленноныг таван удаа буудсаныхаа дараа гартаа ном барьсан алуурчин цагдаа нарын ирэхийг хүлээн зогсож байсан нь үүнийг нотлосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ