Нигерид цагдаагийн 35 офицерийг барьцаалжээ

Нигерийн Борно мужид "Боко Харам" зэвсэгт бүлэглэлийнхэн дахин халдлага үйлджээ. Энэ удаа тэд цагдаагийн сургуулийн бэлтгэлийн баазыг сонгож авсан бөгөөд үүний улмаас бэлтгэгдэж байсан 35 цагдаа сураггүй алга болоод байна.
"Боко Харам"-ын дайчид бэлтгэлийн баазыг эзлэж улмаар тэнд байсан цагдаа нараас 35-ыг буу тулган барьцаалж сураггүй болсон нь энэ аж. Одоогоор тэдний талаар ямар ч сураг ажиг гаргаж чадаагүй байгаа аж. Өмнө нь "Боко Харам"-ын дайчид охидын сургуулийн олон зуун охидыг барьцаалж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ