Эбола вирусийн халдвар дахин нэг улсад бүртгэгдлээ

{!!!right!!!}Бүгд Найрамдах Ардчилсан Конго Ард Улсад Эбола вирусийн халдвар авсан эхний хоёр тохиолдол илэрсэн тухай мэдээг тус орны засгийн газар нотлосныг гадаадын хэвлэлд мэдээлжээ.
“Шинжилгээ муу гарсан. Тийнхүү тус улсад Эбола вирус илэрсэн нь нотлогдлоо” гэж Эрүүл мэндийн сайд Феликс Нумби мэдэгдсэн байна. Тус оронд 70 хүн нас барах шалтгаан болсон ямар өвчин болох нь танигдаагүй өвчнөөр түрүүнд нь өвчилсөн хүмүүсээс шинжилгээ авсан юм гэжтэр бас хэлжээ..
Найман хүний хоёроос нь Эбола вирус илэрсэн байна. Конго улсад геморрагийн гастроэнтерит гэдэг өвчин дэгдсэнээр 70 хүн нас барсныг түрүүнд нь мэдээлсэн мэдээлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, нийтдээ 592 хүн энэ аюулт өвчний халдвар авчээ.
Энэ өвчин нь Эбола вирусээс үүдэлтэй биш гэж мэргэжилтнүүд нотлож байна.
Конго улс хоёрдугаар сараас Эбола вирусийн өвчин тарж буй Африкийн баруун нутгийн улсуудтай хиллэдэггүйг тэмдэглэвэл зохино. Гэхдээ энэ үхлийн аюултай өвчний халдвар авсан анхны тохиолдол чухамхүү энэ орны умард нутгийн Эбола голын хавьд бүртгэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ