Зам тээврийн ослоор хүний амь хохироосон жолоочийн эрхийг хасахыг санал болгож байна

Оросын улсын думын депутат Алексей Журавлёв хүмүүсийн амь насанд хүрсэн зам-тээврийн осолд буруутай жолооч нарын машин барих эрхийг 20 жилээр хасахыг санал болгов гэж “Известия” сонинд бичжээ.
Давын өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан хүмүүст нэмэлт эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой болж байна. Эрүүгийн хуулийн “Замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл ашиглах дүрмийг зөрчих” гэсэн зүйл ангид засвар оруулахыг санал болгожээ.
Тухайлбал, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан толхиолдолд тээврийн хэрэгсэл барих эрхийг хоёроос тав хүртэл жилийн хугацаагаар хасахыг санал болгож байна. Гэхдээ хүний амь нас сүйдсэн тохиолдолд таваас арван жил хүртэл, харин хоёр болон түүнээс олон хүн амь үрэгдсэн бол арваас хорин жил хүртэл хугацаагаар эрхийг нь хасахыг санал болгожээ.
Статистикийн тоо баримтаас үзвэл, ОХУ-ын замд жил бүр 100 мянга гаруй зам-тээврийн осол гарч, энэ үеэр олон зуун хүн амь үрэгддэг байна. Осол аваарын 7 орчим хувь нь согтуугаар машин барьж явсан хүмүүсийн буруугаар гардгийг Оросын ДХЯ-ны автын цагдаагийн газрын статистикийн мэдээллийн дүн шинжилгээ харуулж байна.
Согтууруулах ундаа юмуу мансууруулах бодис хэрэглэсэн жолооч нарын буруугаар жилд 1 мянга гаруй хүн амь үрэгдэж, 6 мянга гаруй хүн бэртэж гэмтдэг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ