Цэргийн албан хаагч эмэгтэй өөрийгөө буудан хороожээ

АНУ-ын Виржини муж улс дахь хуурай замын цэргийн Форт-Ли баазад буун дуу гаргаж, цагдаа нартай хэлэлцээ хийх үеэр өөрийгөө шархдуулсан цэргийн албан хаагч эмэгтэй нас баржээ. Тухайн баазын командлалаас ингэж мэдээлсэн байна.
Даваа гаригийн өглөө эмэгтэй албан хаагч буун дуу гаргаж улмаар 1000 гаруй хүн байсан байлдааны хангамжийн штабын байрны гурван давхарт хоригложээ.
Хэргийн газарт ирсэн хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнтэй хэлэлцээ хийхийг оролдох агшинд тэр өөрийгөө буудсан байна.
Эмэгтэйг Виржинигийн хамтын нөхөрлөлийн их сургуулийн эмнэлгийн төвд хүргэсэн ч, хэсэг хугацааны дараа нас баржээ.
Амь үрэгдсэн эмэгтэй цэрэгт 14 жил алба хаасан бөгөөд сүүлийн жилүүдэд америкийн зэвсэгт хүчний нэгдүгээр зэргийн түрүүч байсныг АНУ-ын армийн хошууч генерал Стивенг Лайонс мэдээлсэн байна. Түүний хэлснээр, эмэгтэйн өөрийгөө буудсан буу нь албаных биш байжээ. Форт-Ли бааз нь нийслэл Вашингтон хотоос барагцаалвал 130 км-т байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ