Дэлхийн хамгийн өндөр хүн нас баржээ

Дэлхийн хамгийн өндөр хүн Леонид Стадник наймдугаар сарын 24-нд Украины Житомир мужид нас баржээ. 2 метр 57 сантиметр өндөр 44 настай энэ эр тархинд нь цус харвасанаар нас барсан байна.
Тэрээр хамтралд малын эмчээр ажиллаж байсан бөгөөд гэрлэж байгаагүй ажээ. Стадник 12 настайгаасаа тархины доод сэртэнгийн хоргүй хавдартай болжээ.Чухамхүү энэ өвчин ньмаш өндөр болох шалтгаан болсон байна.
Тэр мэдрэлийн мэс засал хэд хэдэн удаахийлгэсэн бөгөөд тавхайгаа хөлдөөснөөс болоод нэгдүгээр группийн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Стадник 70 размерын хувцас, 62 размерын гутал өмсдөг байсан байна (бүгдийг захиалгаар хийлгэдэг байж). Түүнийг сайхан сэтгэлтэй, уриалагхан хүн байсан гэж тосгоныхон нь ярьдаг.
Стадник Гиннесийн номонд албан ёсоор ороогүй бөгөөд учир нь хэмжилт хийлгүүлгээч гэсэн тус номын ажилтнуудын саналаас 2008 онд татгалзсан байна. Тийнхүү туркийн Султан Кесен одоо амьд сэрүүн байгаа хүмүүсээс хамгийн өндөрт тооцогддог. Гэвч Стадник түүнээс зургаан сантиметрээр өндөр байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ