АНУ, ОХУ-ын нууц хэлэлцээрийг Финлянд улс задалжээ

АНУ, Орос хоёр зургадугаар сард Финляндад Украины асуудлаар нууц хэлэлцээ хийсэн гэж Финийн Гадаад харилцааны яам нотлож байна.

Тус яамнытөлөөлөгч Веса Хаккинен (Vesa Hakkinen) Ассошиэйтед пресс агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа, тус яам Финляндын өмнөд эргийн Боисто аралд уулзалт зохион байгуулахад тусласан гэж ярьжээ.

Өмнө нь наймдугаар сард Финляндын ерөнхийлөгч Саули Нийнисте Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, дараа нь ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзахаар Украин руу явсан юм. Үүнтэй холбоотойгоор Финляндын ерөнхийлөгч Европын холбооны өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа мэт элдэв яриа гаргасныг дээрх агентлаг тэмдэглэсэн байна.

Харин Нийнисте зургаадугаар сард АНУ, Оросын хийсэн нууц хэлэлцээнд холбогдолгүй гэж түүний тамгын газраас мягмар гаригт мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ