ОХУ-д гарсан Украины дүрвэгсэд 207 мянгад хүрлээ

Одоо Орост Украины 200 мянга гаруй дүрвэгч байгаагаас дөрөвний нэг нь сургуулийн насны хүүхдүүд, тэд есдүгээр сарын 1-нээс Оросын сургуульд явна гэж ОХУ-ын засгийн газрын орлогч дарга Ольга Голодец мэдээлжээ.

Түүний хэлснээр, 25 мянган дүрвэгч Оросын харъяат болохоор хэдийнэ албан ёсоор хандсан байна. Үүнээс гадна, Украинаас ирсэн 12 мянга 800 хүн Оросын бүс нутгуудад ажилтай болжээ.

Сургуулийн насны хүүхдүүдийн тухайд гэвэл, дөрвөн дүрвэгч тутмын нэг нь ийм насны хүүхэд байгааг ерөнхий сайдын орлогч тэмдэглэсэн байна.

“Есдүгээр сарын 1-нд украины дүрвэгсдээс 50 мянган хүүхэд Оросын сургуулиудад явна” гэж Ольга Голодец мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ