Лавров Оросын холбоотнуудыг нэрлэв

Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров олон улс дахь Оросын холбоотнуудыг нэрлэв. Түүний хэлснээр, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүд, Евроазийн интеграцын төслийн Оросын түншүүд, Шанхайн байгууллага, БРИКС эдгээрийн тоонд орж байгаа ажээ.
Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Бүх Оросын залуучуудын “Селигер-2014” чуулга уулзалтад оролцогчидтай уулзахдаа ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлж байна.
Ингэхдээ зарим асуудлаар Оросын холбоотнууд манайхаас өөр бодол санаатай байдагт муу зүйл юм байхгүй гэж сайд онцлон тэмдэглэжээ.
“Жишээлэхэд, НАТО хаана л бол хаана, байнга нэгдмэл санаа бодолтой байдаг. Тэгвэл ямар ямар улс Оросын холбоотон бэ? Бид НАТО-гоос ч илүү олон холбоотонтой” гэж тэр дурдсан байна.
Бид өөрийн үзэл бодлыг тайлбарлахаас огтхон ч цааргалдаггүй болохоор Оросыг бусад орноос илүүтэйгээр дайрч давшилж байгаа. Оросын тал Өрнөдтэй сөргөлдөж, “хориг арга хэмжээний эргүүлгийг улам эрчлүүлэхийг” хүсэхгүй байна.
Украинаас бүр өмнө ОХУ-ыг дайрч давшлах явдал хэрээс хэтэрч байсныг би хэлж чадах байна. Бүх зүйл энэ оны хавраас бүр эрт эхэлсэн юм” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
ГХЯ-ны тэргүүн Сирийн байдлыг жишээ болгон дурдсан байна. “Ассадтай (Сирийн ерөнхийлөгч Башар Ассад) энээ тэрээ гээд байх юм огт байхгүй хэмээн ярьж байсан хүмүүсийг одоо сонсоход сонирхолтой байх болно, тиймээс хэрвээ бид ISIS буюу “Лалын улсын” террористуудыг ялж дийлэхийг хүсч байгаа бол Ассадтай яалт ч үгүй хамтран ажиллахад хүрэх нь өнөөдөр тодорхой болж байна” гэж Лавров тэмдэглэжээ.
Үүнээс гадна, дэлхийд учирч буй аюулыг таслан зогсоох талаар Оросын явуулж буй үйл ажиллагаанд АНУ, ЕХ саад учруулж байгаа юм гэж тэр мэдэгдсэн байна.
“Дэлхийн амьдралд өөрийн ноёлох бай суурь, АНУ, Өрнөдийнхний олон зуун жилээр дасчихсан тэр байдлыг бүхэлд нь хэвээр хадгалж, дэлхийн хөгжлийн бодит хандлагыг тусгаж буй олон туйлт, олон төвт энэ дэлхийг төлөвшүүлэх ажлыг зориудаар саатуулах гэсэн эдгээр орны санаархал энэ бүх өдөөлт, аюулыг таслан зогсоох талаар олон улсын тавцанд бидний хамтран хийж буй алхамд саад болж байгаа юм” гэж сайд дүгнэжээ.
Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагад ОХУ-ын зэрэгцээ таван орон – Армен, Казахстан, Киргиз, Тажикстан, Белорус багтдаг юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь Орос, Казахстан, Киргиз, Хятад, Тажикстан, Узбекстан улс юм. БРИКС-т Орос, Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ ордог. Евразийн эдийн засгийн холбоонд Орос, Казахстан, Белорусс багтдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ