Оросын армийн офицерууд ээлжийн амралтаараа Украинд ирж байлдаж байна

Тусгаар тогтнолоо зарласан БН Донецк Ард Улсын ерөнхий сайд Александр Захарченко өөрсдийнх нь талд Оросын сайн дурынхан байлдаж байгааг мэдэгджээ. Тэдний дунд байнгын цэргийн албан хаагчид, түүнчлэн чөлөөнд гарсан хүмүүс олон байгаа гэж ерөнхий сайд телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

“Бидний дунд оросын олон иргэн байгаа, тэдний туслалцаагүйгээр өнөөдөр бид маш хэцүү байдалд орж, байлдахад түвэгтэй байх байсныг бид хэзээ ч, хэнээс ч нууж байгаагүй” гэж тэр тэмдэглэжээ.

“Оросын сайн дурынхнаас энд хуучин мэргэжлийн олон цэргийн хүн ирж, тэд бидэнтэй хамт байлдаж байгаа, энэ тэдний үүрэг гэдгээ ойлгодог” гэж Захарченко цохон заасан байна. “Түүгээр ч барахгүй, амралтаа наран шарлагын газарт биш, харин бидний дунд өнгөрүүлэхийг илүүд үзсэн цэргийнхэн ч бидний дунд байлдаж байгаа гэдгийг шууд хэлэх байна” гэж БН Донецк Ард Улсын ерөнхий сайд дурджээ.

Оросын барагцаалвал гурав-дөрвөн мянган сайн дурынхан байсныг тэр тодруулан тайлбарласан байна. “Тэднээс олон хүн нутаг буцаж, бас илүү олон хүн энд үлдсэн. Харамсалтай нь, Оросын сайн дурынхнаас амь үрэгдсэн хүмүүс ч бий” гэж тэр хэлжээ.

“Нэг биш сарын хугацаанд Украины армийн хүлээж байгаа тэр их хохирлыг ямар нэг аргаар зөвтгөх гэхдээ Орос улс цэргийн хүчээр цөмрөн орж байна хэмээн Киев болон Өрнөдөд байнга ярьж байдаг” гэж Захарченко тэмлэглээд, Оросын засгийн газар журамт цэргийнхэнд цэргийн тусламж үзүүлэхгүй байгаа гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ