Эбола вирус Сенегалд бүртгэгдлээ

Эбола вирусээс үүдэлтэй аюулт өвчин Африкийн баруун нутгийн ээлжит орон Сенегал улсад бүртгэгджээ. Франс пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээгээр, гвиней залуу өөрийн орны нийслэл Конакри хотод уг өвчний халдвар авсан бололтой. Үүний дараа тэр Сенегал улс руу явж, наймдугаар сарын 21-нээс өмнө хил давжээ. Энэ өдөр Сенегалын засгийн газар хилээ хаахаар шийдвэрлэсэн байна.

Гвиней залууг Дакар хотын эмнэлэгт хэвтрүүлж, хорио цээр тогтоожээ. Эмч нарын хэлж байгаагаар, түүний биеийн байдал “гайгүй байгаа” гэнэ. Одоо эрх баригчидвирусийн тархалтыг таслан зогсоохын тулд түүнийг эмнэлэгт хэвтэхээс өмнө харьцаж байсан хүмүүсийг тогтоохоор оролдож байгаа ажээ.

Эбола өвчин энэ оны хоёрдугаар сард Гвиней улсад гарч, дараа нь вирус Сьерра-Леоне, Либери, Нигери улсад тарсан юм. Энэ аюулт өвчин наймдугаар сарын 25-нд Ардчилсан Конго Ард Улсад хүрч, энд наад зах нь хоёр хүн нас барсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, уг вирус 1 мянга 552 хүний аминд хүрч, харин нийтдээ өвчний 3 мянга 69 тохиолдол бүртгэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ