Украины ачаа тээврийн онгоц Африкт сүйрчээ

Украин улсын ачаа тээврийн нисэх онгоц Алжирын уулархаг районд унаж сүйрсэн тухай CNN агентлаг уламжилж байна.

ОХУ-д үйлдвэрлэсэн Антонов АН-72 онгоц Шотландын Глазго хотоос Экваторын Гвиней улс руу газрын тос олборлолтын тоног төхөөрөмж тээвэрлэн ниссэн бөгөөд ослын улмаас онгоцны багийн долоон хүн бүгд амь үрэгджээ.

Алжирын аврах албаныхан онгоц осолдсоныг тэр даруй мэдэж шуурхай ажиллагаа явуулсан боловч ослын газарт нэг ч амьд хүн байгаагүй аж. Онгоцны хар хайрцгийг олж Украин руу явуулахаар болжээ. Тэндээс онгоцны ослын шалтгаан тодорхой болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ