В.Путины машиныг Улаанбаатарт авчирлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хөлөглөж ирэх тусгай үүргийн онгоц хэдэн өдрийн өмнө аюулгүйн туршилтын нислэгээр Улаанбаатарт ирээд буцсан.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хөлөглөдөг автомашиныг ачсан ИЛ-76 онгоц өчигдөр буюу 2014 оны 08-р сарын 31-ний оройн 21 цаг орчимд Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Гадаад оронд айлчлахдаа өөрийн автомашинаа авч явдаг цөөн удирдагчдийн нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин билээ.

Сонирхуулахад ачаа тээврийн ИЛ-76 онгоцыг Оросын нэрт зохион бүтээгч Сергей Ильюшин 1971 онд бүтээсэн бөгөөд дэлхийн олон оронд өнөөг хүртэл амжилттай ашиглагдаж байгаа алдартай хөлөг юм.

ontsloh.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин