М.Горбачёв: Европ аймшигт яргалал руу орж мэднэ

Михаил Горбачев бие тааруу байгаагаасаа болоод, Берлиний хана нурсны ойн арга хэмжээнд оролцож чадахгүй болж байна. ЗСБНХУ-ын анхны ерөнхийлөгч өөрөө “”Русская служба новостей” радио станцын сурвалжлагчтай ярилцахдаа ингэж хэлжээ.
“Германчууд намайг урьсан, гэвч биеийн байдлаас болоод одоогоор аливаа урилгыг хүлээж авч чадахгүй байгаа” гэж тэр мэдэгдсэн байна.
Урилга зөндөө ирж байгаа гэж Гррбачев нэмж хэлжээ. “Тэр он жилүүдэд дэлхийн болон төрийн бодлогын олон асуудлыг шийдэж чадсан юм” гэж тэр тэмдэглэсэн байна. Берлиний хана нурсны ойг арваннэгдүгээр сарын 9-нд тэмдэглэдэг юм.
1961 оны наймдугаар сарын13-нд БНАГУ-ын удирдлага Баруун Берлинтэй хилээ хаахаар шийдвэрлэжээ. Берлиний зүүн хэсгийн оршин суугчид болон БНАГУ-ын иргэдийг хил гарахыг хориглосон байна. 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд БНАГУ-ын засгийн газарБаруун Берлинтэй харьцахад тавьсан хязгаарлалтыг цуцлаж, харин 1990 оны долдугаар сарын 1-нээс хилийн хяналтыгбүрэн цуцлажээ. Хүйтэн дайны бэлгэдэл болгон 1,3 км хэсгийг үлдээн, хилийн 155 км урт ханыг тэр чигээр нь буулгасан юм.
Орос улс одоо Украинд болж хэрэг явдлын талаар зөв бодлого баримталж байна гэж Михаил Горбачев хэлжээ. ОХУ хөндлөнгөөс оролцож огт болохгүй. “Хэрвээ манай орон хөндлөнгөөс оролцвол, дараа нь дэлхий тэр чигээрээ хөдлөөд ч унтраах аргагүй тийм түймэр гарч мэднэ” гэж Горбачев нэмж хэлсэн байна.
“Гарц зурвас нээж, тэр бүх тамын тогооноос хүмүүсийг гаргахыг бид санал болгосон юм. Тэнд хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүдийг яаж байгаа гэж санана. Амаржих газар, сургуулиудыг буудаж, эмнэлгүүдийг эвдэн нурааж байна. Албан ёсны мэдээгээр л гэхэд, хоёр мянган хүн амь насаа алдсан, харин хичнээн хүн шархадсаныг бүү мэд” гэж тэр тэмдэглэжээ.
“Бие биеэ алж хядахыг зогсоохын тулд бүхнийг хийх хэрэгтэй,энэ чинь угтаа нэг л ард түмэн шүү дээ. Хэрвээ улс орнууд хөндөгдөж, цар хэмжээ нь тэлж, бүгд л тэндхийн хэрэг явдалд оролцохоор зүтгэвэл, бид Европт аймшиг яргалал руу орж мэднэ. Гэвч ингэж болохгүй” гэж Горбачев төгсгөлд нь дүгнэж хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ