Орост 25 хүүхэд тутмын нэг нь авто ослоор амиа алдаж байна

Оросын олон нийтийн танхимын аюулгүй байдлыг хангаж, Олон нийтийн ажиглах комисстой хамтран ажиллах асуудал эрхэлсэн комиссын нэгдүгээр орлогч дарга Дмитрий Чугунов хүүхдийн цэцэрлэг, сургууль, хүүхдийн поликлиник, эмнэлгийн ойролцоох замд хурдыг цагт 40 км хүртэл хязгаарлах боломжийг авч үзэхийг санал болгосон захидлыг ОХУ-ын ДХЯ-ны тэргүүнд илгээжээ гэж “Известия” сонинд бичсэн байна.

Статистикийн мэдээ, баримтаас үзвэл, Орост жил бүр зам-тээврийн ослоор 260 мянган хүүхэд амь насаа алддаг ажээ.

“Хүүхэд явж байгааг анхааруулсан” тэмдгийг жолооч нар огт тоохгүй байгаа нь олон нийтийн танхимын гишүүдийн сэтгэлийг зовоож байна.

Торгох аргаар л жолооч нарыг дэгтэй байхад сургаж болно гэж олон нийтийн танхимын гишүүд үзэж байна. “Хүүхэд хохирсон зам-тээврийн осол бүрд хүүхэд бэртэж, 25 хүүхэд тутмын нэг нь амь насаа алдаж байна” гэж Чугунов тэмдэглэжээ.

Хурд хязгаарлах ийм арга хэмжээ нь хүүхэд оролцсон зам-тээврийн ослын тоог нэлээд цөөрүүлэхэд туслана гэж олон нийтийн танхимын комиссын гишүүд үзэж байгааг сонинд дурдсан байна.

Ойрын үед олон нийтийн танхимын гишүүд “Хүүхэд явж байгааг анхааруулсан” тэмдэг болон хүүхдийн байгууллагуудын ойролцоохи зам дээр “хурд хязгаарлах” тэмдэг байгаа эсэхийг шалгахаар төлөвлөж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ