Өөрийгөө Монте Кристо гүн хэмээн бодсон эр хонзонгоо авч хүний амь хөнөөжээ

Их Британид нэгэн эр хоёр хүний амийг хөнөөж, нэг хүнийг тахир дутуу болгосон хэрэгт бүх насаараа хоригдох ял шийтгүүлжээ. Хэвлэлүүдэд бичсэнээр түүнд оноосон ял багадсан гэх ба зарим нь чангадсан гэж үзэж байгаа аж.

Хэрэгтэн өөрийгөө "Монте Кристо гүн" номын гол дүр Эдмон Дантестай адилтгаснаар хэвлэлийнхний анхааралд орж эхэлжээ.

Учир юун гэвэл Жон Раймонд гэх хэрэгтнийг цэргийн албанаас халагдаж ирэхэд сайн найз нь хайртай бүсгүйтэй нь гэрлэчихсэн байжээ.

Раймонд хэмжээлшгүй ихээр хорсож хилийн чанад руу гарч Италид хоёр жил ажилласаны эцэст нутагтаа өс санан эргэж иржээ. Гэхдээ зүгээр ч биш ажиллаж байсан компанийнхаа захирлын гэрээс их хэмжээний үнэт эдлэл хулгайлан борлуулж олон улсын хадгаламж нээж аваад эргэн ирсэн байжээ.

Улмаар хууль бусаар олж авсан хөрөнгөө өс авахад зориулж хайртай бүсгүйнхээ эцгийн компанийг дампууруулж, нөхөр болох хуучны андаа алуурчин хөлслөн хороолгож эцэст нь хуулийн байгууллагынханд баригдан шүүхээр яллагдсан нь тэр аж. Хэрэгтэн өөрийгөө яг л Монте Кристо гүн мэтээр сэтгэж явсан бөгөөд шударга ариун явдлын төлөө ийм хэрэг үйлдсэн хэмээн огт буруугаа хүлээхгүй байсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ