Украины цэргийн ангиуд ялагдсан шалтгааныг хэлэлцжээ

Украины ерөнхийлөгч Петр Порошенко Киевт парламентын бүлгүүдийн тэргүүн нартай зөвлөлгөөн хийжээ. Украины цэргийн ангиуд тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк болон Луганск Ард Улсын журамт цэргүүдтэй хийж буй сүүлчийн тулалдаанд бүтэлгүйтсэн тухай асуудлыг уг зөвлөлгөөнөөр хэлэлцсэн байна.

Дайны цагийн байдал тогтоох нь хэлэлцсэн нэг гол сэдэв байх төлөвтэй байжээ. Одоогоор ийм яаралтай арга хэмжээ авахаас татгалзахаар шийдвэрлэсэн байна. Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн мэдээлэл-судалгааны төвийн тэргүүн Андрей Лысенко телевизийн ICTV сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж мэдэгдсэн байна.

Дайны цагийн байдал тогтоохоос татгалзах нь зөвхөн зээл, түүнчлэн Өрнөдөөс эрх баригчдын авахаар хүлээж буй тэр дэмжлэгийг авах боломжийг алдахыг хүсэхгүй байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Энэ нь бас сүүлийн үед Украины эрх баригчдын байнга ярьж байгаа гаднын түрэмгийлэл гэгчийн тухай ярихаас хууль зүйн үүднээс татгалзаж байгаа хэрэг юм.

Үүний зэрэгцээ жанжин штаб Украины армийн цаашид явуулах үйл ажиллагааг төлөвлөж байгаа ажээ. Тус орны зүүн өмнөд нутагт явуулж буй цэргийн ажиллагааны хэлбэр ойрын үед өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй байна. Учир нь, цэргийнхэн зүгээр нэг террористуудыг сөрөн тулалдаж байгаа биш гэдгийг Киевт нэгэнт ойлгож эхэлсэн бололтой.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ