Талийгаач нөхрөө бриллиант болгожээ

Хоёр жилийн өмнө хайртай нөхрөөсөө хагацсан Их Британийн 63 настай оршин суугч Глинис Барнетт тохиолдсон уй гашуугаа удтал тайлж чадахгүй байжээ. Гэхдээ удалгүй эмэгтэй уй гашуугаа давж гарах арга олсон байна. Тэр үргэлж зүүж явахын тулд талийгаач нөхрийнхөө чандраар бриллиант хийлгэхээр шийджээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.

65 настайдаа нас барсан Жон Барнетт элэг, хоолойн хорт хавдраар удтал шаналж байжээ. Түүнийг нас барахад, бэлбэсэн гэргий Глинист удаан хугацаагаар хэцүү байжээ. “Би яахаа мэддэггүй байлаа. Жоны чандартай бумба миний орны толгойд бараг бүтэн хагас жил байсан юм.

Эцэст нь, би нөхөртэйгээ бүрмөсөн салах ёс гүйцэтгэж, түүний чандрыг цэцэрлэгт тарьсан уд модны дор цацахаар шийдсэн юм. Гэтэл талийгаачийн дурсгалыг хүндэтгэх өөр аргабий гэж найз эмэгтэй маань надад хэлж билээ” гэж Глинис Барнетт ярьжээ.

Түүний хэлснээр, хайртай хүн нь нас барвал, найз эмэгтэй нь түүний чандраар үнэт чулуу хийлгэнэ гэж нэг удаа ярьж байжээ. Энэ чинь аятайхан санаа байна гэж Барнетт бодсон байна. Тэрээр энэ тухай бүхий л боломжтой мэдээллийг судласнаар, Манчестерын “Phoenix Memorial Diamonds” пүүсэд ханджээ.

Тус пүүсийн ажилтнууд чандраар үнэт эрдэнэс дагнан хийдэг байна. Харин эмэгтэй яах ёстой байсан гэвэл, 100 грамм чандрыг баталгаат захидлаар Манчестер руу явуулж, түүнчлэн дэнчин болгож 4,1 мянган доллар урьдчилан төлөх ёстой байжээ.

Гурван сарын дараа Глинис Барнетт 0,75 каратын жинтэй шар өнгийн бриллиантыг шуудангаар хүлээж авсан байна. Ингэснийхээ дараа эмэгтэй компанид бас 4 мянган доллар төлжээ.

“Би зарсан мөнгөндөө огтхон ч харамсахгүй байгаа, юу гэвэл Жон маань надтай үргэлж байх болно. Би бөгжиндөө бриллиантаар шигтгээ хийлгэж, охиндоо өвлүүлэн үлдээнэ” гэж британи эмэгтэй ярьсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ