Америкийн сенатч Путиныг "баавгай”, Обамаг “муурын зулзага”-тай зүйрлүүлжээ

Бүгд найрамдах намыг төлөөлж, Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз америкийн ерөнхийлөгч Барак Обамаг “оросын баавгайтай” арсалдаж байгаа “муурын зулзага”-тай” зүйрлүүлжээ.
Европ дахь америкийн холбоотнууд АНУ-ын “ерөнхийлөгчийг урдаа явааг харахгүйгээр ямар нэг алхам хийхээс айдаг” бол, Оросын удирдагч огт эмээхгүйгээр ажиллаж байна гэж тэр тэмдэглэжээ.
Америк Орост үзүүлэх эдийн засгийн даралт шахалтаа хүчтэй болгох хэрэгтэй хэмээн Тэд Круз үзэж байна. Америкийн байгалийн шатдаг хийн экспортыг нэмэгдүүлснээр ингэж болох л доо, гэвч ингэх нь шатдаг хийн үнийг бууруулна гэж “The Washington Times” сонинд бичжээ.
Гэвч Оросын эсрэг хориг арга хэмжээ бүтэлтэй болно гэдэгт конгрессын дээд танхимын тагнуулын хэрэг эрхэлсэн хорооны тэргүүн, ардчилсан намын Дайэн Файнстайн эргэлзэж байна. Тэр телевизийн NBC сувагт өгсөн ярилцлагадаа “оросууд зоригтой улс, ямар ч бэрхшээлийг даваад л гарна” гэж мэдэгджээ.
Орост Владимир Путины нэр хүнд өндөр байгааг улс төрч бас дурдаад, Украины хямралыг шийдвэрлэхийн тулд Оросын талтай шууд хэлэлцээ хийх шаардлагатай гэж онцлон тэмдэглэснийг хэвлэлд мэдээлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ