Дахин нэг америк сэтгүүлчийн толгойг цавчиж цаазалжээ

Америкийн сэтгүүлчийг лалын хэт даврагсад цаазлахдаа тодорхой хугацаа заан тэрхүү хугацаанд Иракт агаарын цохилт өгөхөө зогсоохгүй бол дахин нэг сэтгүүлчийг тухайлбал Стивен Сотлоффыг цаазална хэмээн АНУ-д хандан анхааруулсан. Тэгвэл лалын террористууд энэ үгэндээ хүрч Стивен Сотлоффыг цаазалсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьжээ.

Сотлофф лалынханд цаазлуулахынхаа өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад бодлогыг шүүмжлээд, Иракийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаагийн хариуд би амь насаараа хохироход хүрлээ гэж мэдэгдсэн байна. Ройтерс агентлаг ингэж мэдээлжээ.

“Ерөнхийлөгч өө, америкийн ашиг сонирхол, америкчуудын амь насыг хамгаалах нь Иракийн байдалд хөндлөнгөөс оролцох шалтаг байсан билээ, гэтэл би үүний төлөөнөө амиа золиослож байгаа хэрэг үү? Би АНУ-ын иргэн биш гэж үү? Вашингтоны засаг захиргаа татвар төлөгчдийн олон тэрбум долларыг цацаж, лалынхны эсрэг тулаанд олон мянган цэргийн амь насаар тоглолоо” гэж Сотлоффын хэлж буй нь дүрс бичлэгт үлджээ.

"Обама та сонгууль ялахдаа Ирак, Афганистанаас манай цэргийг гаргаж, Гуантанамогийн шоронг хаахаар амлаж байсан үеийг би санаж байна. Одоо, ерөнхийлөгч өө, таны хугацаа (ерөнхийлөгчөөр ажиллах) дуусах дөхөж, харин та дээр дурдсанаас нэгийг нь ч биелүүлсэнгүй” гэж Сотлофф хэлээд, америкийн ерөнхийлөгчийг худалч гэж буруутгажээ.

Есдүгээр сарын 2 буюу өчигдөр "Лалын улс” бүлэглэлийн дайчид Стивен Сотлоффыг цаазлаж байгаа дүрс бичлэгийг интернэтэд тавьжээ. “Америкт дахин хандах нь” гэсэн нэртэй уг дүрс бичлэгт нүүрээ халхласан террорист этгээд шаргал өнгийн хувцастай Сотлоффын толгойг цавчиж байна.

Тэрээр бас нэг барьцаалагдсан хүн – британийн Дэвид Хэйнсийг хэд хоногийн дараа цаазлахаар сүрдүүлээд, “Лалын улсын эсрэг Америкийн чөтгөрийн холбоог” дэмжихээс татгалзахыг бусад улсын засгийн газарт уриалжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ