Украинд Орос цэргээ оруулсныг нотлох шинэ нотолгоо байхгүйг хүлээн зөвшөөрөв

Украины зүүн нутаг дахь байлдааны ажиллагааны бүсэд Оросын цэрэг байгааг нотлох шинэ баримт АНУ-д байхгүй. АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Женнифер Псаки мягмар гаригт ингэж мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг уламжилжээ.
“”Бие даан нотлож чадах (цэрэг байгааг – ред.,) шинэ баримт огт байхгүй хэмээн би бодож байна” гэж Псаки мэдээлэл хийхдээ хэлсэн байна.
Ингэхдээ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ үр нөлөөтэй байгаа гэдэгт итгэж буйгаа төрийн департаментын төлөөлөгч илэрхийлжээ. Псаки дахин хязгаарлалт тогтоох тухай ярихдаа, яг тодорхой хугацааг хэлж чадахгүй байна гэжээ.
“Бид ямар алхам хийж, тухайлбал ямар хориг арга хэмжээ авч болохыг манай европын бусад түнш болон холбоотнуудтай хэлэлцэж байгаа. Бид нэгэнт авсан болон цаашид авч болох арга хэмжээг судлаж байна” гэж түүний хэлснийг хэвлэлд дурдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ