Порошенко гэсгээн цээрлүүлэгчдээ татна

Киевийн засгийн газар Донбасст бүрмөсөн гал зогсоохоор шийдвэрлэсэн байна. Есдүгээр сарын 3-ны өглөө Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины удирдагч утсаар ярьсны дүнд зохих тохиролцоонд хүрлээ гэж Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
”Донбасст гал зогсоохоор тохиролцсон нь энэхүү ярианы үр дүн болсон юм. Энх амгалан байдал тогтооход тус дөхөм үзүүлэх алхмын талаар харилцан ойлголцлоо” гэж мэдээнд өгүүлсэн байна. Хоёр улсын тэргүүн нар утсаар ярьсан тухай Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков бататгасан бөгөөд гэхдээ ийм тохиролцоонд хүрснийг дурдаагүй юм.
Орос, Украины удирдагчид Украины цэргийн болон хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх арга замыг хэлэлцээд, тэдний үзэл бодол “нэлээд хэмжээгээр нийлж байгааг” тэмдэглэснийг Песков мэдээлжээ.
Сүүлд нь Песков мэдээллийн агентлагууд, түүний дотор РИА Новости агентлагийн сурвалжлагчидтай ярилцахдаа, хоёр ерөнхийлөгч Украины байдлыг зохицуулах арга замыг хэлэлцсэн бөгөөд гэхдээ энэ нь ямар нэг зүйлийн тухай тохиролцсоныг хэлж байгаа юм биш, учир нь Орос улс мөргөлдөөний тал биш гэж мэдээлсэн байна.
Украины тал 2014 оны дөрөвдүгээр сараас тус орны зүүн нутагт хүчний ажиллагаа явужулж байгаа юм. Наймдугаар сарын 27-нд НҮБ-ын мэдээлснээр, зэвсэгт мөргөлдөөнд 2,5 мянга гаруй хүн амь насаа алдаад байжээ. Ингэхдээ бусад мэдээгээр, Украины зүүн нутагт 20 мянга гаруй хүн амь үрэгдээд байна. Донбасст гал зогсоохоор Петр Порошенко Оросын удирдагч Владимир Путинтэй тохиролцсон тухай украины ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдлийг тусгаар тогтнолоо дангаар зарласан БН Донецк Ард Улсад тайлбарлажээ.
БН Донецк Ард Улсын БХЯ-ны улс төрийн хэлтсийн олон улсын мэдээллийн албаны тэргүүн Владислав Бригагийн хэлснийг иш татан РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна. Хүчний ажиллагаанд оролцож буй украины бүх анги салбар гал зогсооно гэдэгт тэр эргэлзэж байгаа ажээ.
“Порошенко гэсгээн цээрлүүлэх батальонуудыг хянадаггүй, тиймээс эдгээр анги түүний шийдвэрт захираглдана гэдэг нь юу л бол” гэж журамт цэргийнхний төлөөлөгч тэмдэглэжээ. Манай талтай ямар нэг тохиролцоонд хүрснийг би мэдэхгүй юм гэж Бриг мэдэгдсэн байна. “Наанадаж Донбасст гэсгээн цээрлүүлэгчид байгаа цагт БН Донецк Ард Улсын арми гал зогсоохгүй” гэж тэр хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ