Гүржийн тусгай албад экс ерөнхийлөгчөө Грекээс баривчлав

Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийг тус улсын хуулийн байгууллагаас олон улс даяар эрэн сурвалжилж байсан билээ.

Тэгвэл Гүржийн тусгай алба, тагнуулын байгууллага, Интерполтой хамтран Грекийн Самос аралд байсан экс ерөнхийлөгчийг баривчилсан байна. Гүржийн ерөнхий прокурорын газрын мэдээнд ингэж дурдсан байна.

Тус орны эрх баригчид Гүржийн хуучин ерөнхийлөгчийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн юм. Нэг сарын өмнө Гүржийн нийслэл Тбилисийн шүүхээс Саакашвилийг эчнээ баривчлахаар тогтоол гаргасан.

Түүнийг 2007 онд сөрөг хүчний жагсаалыг хөөн тарааж,албан тушаалаа урвуулан ашиглаж,телевизийн Имеди компанийг сүйтгэж, 5 сая ам.долларыг хувьдаа завшсан гэж буруутгаж байгаа ажээ.

Гэхдээ Саакашвилийг баривчилсан хэдий ч Грекийн хууль сахиулагчид түүнийг хэдэн цагийн дараа суллахад хүрсэн байна. Ийм байдал үүссэний улмаас Гүржийн тусгай албаныхан болон Грекийн хуулийн байгууллагын ажилтнуудын хооронд үл ойлголцол үүссэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ