АНУ Украинаас болж Оростой байлдахгүй

АНУ Украины байдлаас болж Оростой цэрэг зэвсгээр сөргөлдөхгүй. АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хейгел америкийн телевизийн CNN сувгийн сэтгүүлчидтэй лхагва гаригт ярилцахдаа ингэж мэдэгдэв.
Орос улс Украинд “түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлж буй нэн осолтой алхам хийсээр байна“ хэмээн Пентагоны тэргүүн зэмлээд, энэ нь ОХУ-ын хувьд муу үр дагавартай байх болно хэмээн сүрдүүлжээ.
Гэхдээ “бид үүнээс болоод Оросын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, дайн хийхгүй” гэж Хейгел онцлон тэмдэглэсэн байна.
Сайд Украины хэрэг явдалд хандаж буй АНУ-ын засаг захиргааны хандлагыг бас хаацайлжээ. Дипломат бодлого энэ хямралыг зохицуулахад хүчин мөхөсөдсөн хэмээн нотлох үндэслэл алга гэж тэр хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ