Керри лалын дайчдын эсрэг олон улсын эвсэл байгуулна

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ISIS буюу “Лалын улсын” (ЛУ) дайчдын эсрэг тэмцэх олон улсын эвсэл байгуулах бодолтой байгаагаа мэдэгдэв гэж Франс пресс агентлаг мэдээлжээ.

Миний өмнө ажиллаж байсан Жеймс Бейкерийн 1991 онд Саддам Хусейны эсрэг байгуулсан эвсэл нь орчин цагийн цэргийн стратегийн хувьд “алтан жишиг” болж байгаа бөгөөдби энэ талаар чухамхүү уг жишгийг баримтлах болно гэж Америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн хэлсэн байна.

Керри лалын дайчдын эсрэголон улсын эвсэл байгуулах талаар Австрали, Итали, Иордан, Катар, Арабын нэгдсэн Эмират улсын гадаад хэргийн сайд нартай улсаар ярьжээ.

Одоо европын биш, арабын биш хэд хэдэн орон “Лалын улсын” эсрэг тэмцэх хэрэгт хувь нэмрээ оруулж, түүнчлэн Иракт хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа гэж АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Жан Псаки тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна, АНУ америкийн сэтгүүлч Стивен Сотлоффын амь насыг бүрэлгэсэн этгээдийг барих болно гэж Керри амлажээ.

НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид өнөөдөр Уэльст цугларах бөгөөд энэ үеэр Керри ЛУ-ын эсрэг олон улсын эвсэл байгуулах санаагаа дэмжүүлэхээр мэрийж байна.

“Лалын улсын” дайчид тэдний байрлалуудад агаараас цохилт өгөхөө зогсоохыг АНУ-аас шаардан, сүүлийн үед америкийн хоёр сэтгүүлчийг цаазласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ