Порошенко гал зогсоох тухай тушаал өгөхөө зарлав

Украины ерөнхийлөгч Петр Порошенко Украины зүүн нутагт байлдааны ажиллагааг зогсоох тухай тушаал өгөхөө зарлажээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, үе шаттай энхийн төлөвлөгөөг өнөөдөр баасан гаригт Минск хотод болох Украины асуудлаар холбоо барих бүлгийн уулзалтаар батлах ажээ. Зохих тушаалыг мөн өдөр Москвагийн цагаар 15.00 цагт өгөх юм байна. Украины төрийн тэргүүн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн Уэльст ингэж мэдэгджээ.
“Минскт уулзалт болох нөхцөлд хоёр тал гал зогсоохын тулд би Жанжин штабт тушаал өгнө. Үе шаттай энхийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэнэ гэдэгт би машид найдаж байна” гэж Порошенко мэдэгджээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьснаар гал зогсоох тухай тохиролцсоныг Петр Порошенкогийн хэвлэлийн албан түрүүнд нь мэдээлсэн юм.
Гэхдээ ерөнхийлөгч тушаал өгсний дараа ч байлдааны ажиллагаа зогсоно гэдэгт журамт цэргийнхэн эргэлзэж байна. Порошенко цэргийн ажиллагаанд оролцож буй анги салбарыг тэр бүр хянаж чадахгүйгэж БН Донецк Ард Улсын БХЯ-ны улс төрийн хэлтсийн олон улсын мэдээллийн албаны тэргүүн Владислав Брига хэлсэн юм. “Наанадаж Донбасст гэсгээн цээрлүүлэгчид байгаа цагт БН Донецк Ард Улсын арми гал зогсоохгүй” гэж тэр дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ