Сири улсад 100 гаруй америкчууд террористуудын талд байлдаж байна

АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр, Сири улсад янз бүрийн бүлэглэлийн бүрэлдэхүүнд Америкийн 100 гаруй иргэн байлдаж, ингэхдээ арав орчим нь сүннитийн “Лалын улс” бүлэглэлийн талд байлдаж байгааг хэвлэлд дурджээ.

Пентагоны тэргүүн Чак Хейгел Сирид байлдаж буй АНУ-ын зуун иргэний тухай анх удаа нийтэд мэдээлсэн нь энэ юм. Сири дэх америкийн жихадуудын нийт тоог Терроризмтай тэмцэх үндэсний төвийн тэргүүн Мэтт Олсен нотлож байна.

Түүний дурдсан тоо баримтаас үзвэл, иргэний дайн эхлэснээс хойшхи ердөө гурван жилд гадаадын 12 мянган хөлсний этгээд, түүний дотор европын нэг мянга орчим хүн Сирид очжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ