“Эбола” вирусээр 2097 хүн нас бараад байна

Африкийн Либери, Гвиней, Сьерра-Леоне улсад Эбола вирусээр халдварладаг өвчнөөр 2097 хүн нас бараад байна гэж баасан гаригт тараасан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдэгдэлд дурджээ.
Тус байгууллагын мэдээгээр, эдгээр оронд халдвар авсан хүмүүсийн тоо 3944-өөс цөөнгүй байгаа ажээ. Эбола вирусийн өвчин бас Нигери, Сенегал улсад гарсан юм. Энэ хоёр оронд уг өвчнөөр найман хүн нас барж, бас 23 хүн халдвар авсаныг ДЭМБ мэдээлсэн байна.
Энэ өвчнөөр нас барах явдал 50 орчим хувьтай байгаа ажээ. Европын комисс уг өвчний тархалттай тэмцэх зорилгоор 140 сая еврог энэ улсуудад өгөхөөр шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ