Шотландчууд Англиас салж тусгаар тогтнохыг хүсэж байна

Олон нийтийн санаа бодлыг судлах YouGov хүрээлэнгийн мэдээлснээр, Шотландыг Их Британийн бүрэлдэхүүнээс гаргах талынхан нэгдмэл улсыг хэвээр байлгахыг зорьж буй хүмүүсээсолонхи болж, тэднээс 2 хувиар илүү гарчээ.

Тийнхүү тусгаар тогтнолын талынхан энэ сунгаанд анх удаа түрүүлсэн байна.

Хатан хаан хоёрдугаар Елизавета санал хураалттай холбогдуулан “ихэд сэтгэл зовниж”, энэ тухай өөрт нь өдөр бүр мэдээлж байхыг хүсч байна гэж Франс пресс агентлаг ням гаригт уламжилжээ.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон 300 жилийн холбоогоо хэвээр хадгалахын тулд засаглалын нэмэлт бүрэн эрхийг эцсийн агшинд Шотландад санал болгох төлөвтэй байна.

Шотландын тусгаар тогтнолын тухай асуудлаарх бүх ард түмний санал хураалт 2014 оны есдүгээр сарын 18-нд болох ёстой юм.

Хэрвээ хүн амын олонх нь Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гарахын төлөө санал өгсөн тохиолдолдШотланд Их Британитай нэгдмэл улсад үлдэх хэдий ч, тусгаар улс болно.

Валютын тухай асуудал сүрхий маргаан дэгдээж байгаа бөгөөд Шотландын удирдлага хуучин фунт стерлингийг үлдээхийг хүсч байгаа бол, Британийн сангийн яам үүнийг эрс эсэргүүцэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ