Өнгөрсөн үеэ өнгөтөөр харцгаая

Шведийн зураач Санна Даллавей өнгөрсөнүеийн хар-цагаан гэрэл зургуудад “өнгө оруулж” чаддагаараа дэлхийд нэрд гарчээ.

Тэр Черчиль, Дарвин, Линкольн, Эйнштейн зэрэг дэлхийд зартай нэрт хүмүүсийн хөрөгт ретуш хийсэн бөгөөд үүнээс гадна дэлхий нийтийн ач холбогдолтой үйл явдлыг харуулсан гэрэл зургуудыг тэр амилуулдаг байна.

Доорхи гэрэл зургийг Америкийн Нью-Жерси муж улсын Атлантик-сити хотын наран шарлагын газарт 1905 онд авсан гэдэгт та итгэхгүй байх аа.

Хувцас, гутал, үс засалтаас нь харвал, энэ нь үнэхээр тэр үеийн гэрэл зураг яалт ч үгүй мөн байна гэдгийг та ойлгоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ