Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогодоо өөрчлөлт шинэчлэл хийхийг хүсэж байна

Монгол Улсын түүхэнд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны
“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-т
Төрөөс жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийн дурсгал”-ыг хүндэтгэн дурсаж байх өдрөөр тогтоосон билээ. Төр засаг, ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн идэвхтэй оролцоо, дэмжлэгээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулж түүний дэргэд улс төрийн хэлмэгдэгсдийн судалгааны төв ажиллуулах, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль баталж хэрэгжүүлэх, “Хэлмэгдэсэдийн дурсгалын гэрэлт хөшөө”босгох, Хэлмэгдэгсдийн музей байгуулах, Монгол Улс дахь Улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлаар жил бүрийн намар онол-практикийн хуралзохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү түүхэн дурсгалт өдрийг тэмдэглэх болсон явдал юм.
30 гаруй мянган гишүүд, идэвхтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалах эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийг хичээн ажиллаж байдаг Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо/МУТХХ гэх/ энэхүү тэмдэглэлт өдрийн үйл ажиллагаанд байнга идэвхитэй оролцдог билээ.
Хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, тэдэнд нөхөн олговор олгох талаар тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч цаашид шийдвэрлэх цөөнгүй тулгамдсан асуудлууд байгаагтөр, засгийн зүгээс онцлон анхаарч энэ хэрэгт шийдмэг зоригтой өөрчлөлт гаргах шаардлагатай гэж Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Юуны өмнө цагаатгалын хуульд цаг алдалгүй нэмэлт, өөрчлөлт оруулах, энэхүү өөрчлөлтийг хийхдээ хэлмэгдэгсдийн санал, хүсэлтийг аль болох тусгах нь зүйтэй байна. Ялангуяа улс төрийн шалтгаанаар хохирогсдын хүлээсэн бүх талын хохирол(амь насны, эрүүл мэндийн, эд хөрөнгийн, сэтгэл санааны, нэр төрийн гэх мэт)-ыгзаавал, тэгэхдээ бүрэн гүйцэд нөхөнтөлөхэрх зүйн орчин бүрдүүлэх, энэ зорилгоорхүний амь нас, бие эрхтэнийг дэлхий нийтийн жишиг, хандлагад нийцсэн үнэлгээтэй болгох шаардлагатай байна. Шинэ хуулийн мөрдөжэхлэх хугацааг зохицуулах, эсвэл зориулалтын тусгайлсан эх үүсвэр олох зэрэг олон талын арга замаархөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж болох талтай мэт.
Бүх нийтийг хамарсан аллага, хядлага, залхаан цээрлүүлэлт дахин давтагдахгүй байх баталгаа, дархлаа бий болгох, энэ зорилгоор түүний Монгол Улсын улс төрийн түүхэнд гарах болсон учир шалтгаан, эзэн холбогдогчийг үнэн зөвөөр тогтоож бүх нийтэд өргөн мэдээлэх, нууцлагдсан, хаалттай мэдээллийг ил болгох, сурталчилгааны болон соёл хүмүүжлийн ажилд гүнзгий нэвтэрсэн үзэл суртал, улс төрийн нөлөөллийг арилгах, залуу үеийн хүмүүжил сэтгэлгээнд өмнөх нийгмийн үзэл суртал нэвтрэхээс бүх талаар сэрэмжилж, ийм оролдлого, илрэлийг таслан зогсоох цаг нэгэнт болсон гэж үзэж байна.Энэ чиглэлээр шинэчлэл, өөрчлөлт бараг хийгдэхгүй, хөгжил дэвшлийн шинэ сонголт хийж, хэрэгжүүлж байгаа манай орны хувьд хамгийн хоцрогдсон хүрээ, салбар болсоор ирлээ.
Хүний эрх аливаа хэлбэрээр зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрх, эрх чөлөө ньзөрчигдсөн иргэдэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх явдал нэн тулгамдсан хэрэгцээ болсоор байна. Хүний эрхийн үндэсний Комиссоос жилд нэг удаа, цөөн тоогоор хэвлэн гаргадаг товч илтгэл нь иргэдийн өнөөгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Үүний илрэл нь иргэн бүхэндээ баталгаатай эдлүүлэхээр Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлон заасанхүний 18 эрхийн 3-аас бусад нь, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217 /А/III/ тогтоолоор 1946 онд батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 заалтын 5-аас бусад нь бүрэн төгс хэрэгжиж чадахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн баримт юм. Хүний эрхийн талаархи зөрчил, санал гомдлыг хүлээн авч бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлж лавлагааны тогтолцоог үүсгэн ашиглах байнгын хэрэгцээ үүсч байна.
Хүний эрхийн байдлыг судалж үнэлэлт дүгнэлт өгөх, иргэдэд энэ талын мэдлэг боловсрол олгох, хүний эрхийн холбогдолтой хууль, тогтоомжуудыг сурталчилж, хэрэгжилтийг хангах, тэдгээрийг олон нийтийн өргөн оролцоотойгоор нарийвчлан судалж, боловсронгуй болгох байнгын үйл ажиллагаашаардагдаж байна.
Ардчилсан нийгэм дэх үнэт зүйлсийн нэг нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, иргэнээ дээдлэх явдал хэмээх эрхэм зорилтоо батжуулах, Монгол Улсад хүний эрхийн салбарт хуримтлагдсан асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх бодит хэрэгцээг үндэслэн төр засгийн бүтцэд Хүний эрхийн Хороо байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо үзэж байна.
.
МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ