Улсын хөгжил ёс суртахуунаас шууд хамаарна

Замын уулзварын гэрлэн дохио асахыг хүлээн зогсч байгаад гэрэл солигдмогц, хөдлөхийн хооронд 10 секунд болов уу үгүй юу хойно урдаас сигналаа орилуулах, таксигаар хүргүүлээд буухад жолооч тооцоог ёс юм шиг илүү л авахаас дутуу хэзээ ч тооцохгүй, эсэргүүцэхэд бүгд л тэгдэг гэх.

Хаа нэгтээ дараалалд олон хүн зогсч байхад урдуур орчих санаатай дөхөж зогсоод бага багаар ойртсоор мэдээгүй дүр эсгэн чихэж “би энд байсан” гэж хэрэлдэх юм уу, “Би захичихсан байсан” гээд хөл, нуруугаа чилтэл хүлээж зогссон хүмүүсээс ичих нь бүү хэл гайхуулах байдалтай өмнүүр дайрах, албан газрын хүнд хаалгыг арай гэж онгойлгоод орох гэхэд хаалгачаар үйлчлүүлж буй мэт хэнэг ч үгүй урдаас гарч ирэх, хүнд юм өргөж яваад туслаач гэж гуйхаас наана санаачлагаараа хөдлөхгүй байх, гудамжинд маргалдан хэрэлдэж байгаа хүмүүсийн амнаас гарч байгаа үгс хүн цочирдож, өмнөөс нь хэдэн өдөр санаа зовмоор, төрийн албаны ширээний ард сууж ганган хослол өмссөн ч мэдэх зүйл маруухан хэрнээ ажил хөөцөлдөж яваа хүнд сэтгэлээсээ туслахын оронд яаж ийгээд гэдийж байгаад хэдэн төгрөг салгах, хүнд жааханзүйл хийж өглөө л бол заавал хөлс шан харамж авах, нэг л их тэмцэлдсэн, яарч тэвдсэн, амжуулах гэсэн улс...

Шүүмжлэл, шүүмжлэгчид, сэтгэл гонсгор, гутранга байдлаар дүүрсэн нийгэм. Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ. Ёс зүй бидэнд хэрэгтэй юу. Бид ер нь ёс зүйтэй байсан уу?

“Ард түмний ёс суртахууны чанар бол үндэсний нэн чухал хөрөнгө байдаг”хэмээн Н.Г. Черныщевский хэлсэн байдаг. Үнэхээр ч дээрх жишээнээс харахад л ёс зүй бол улсын хөгжлийг тодорхойлох нэг чухал хэмжүүр гэдэг нь тод харагдана. Хөгжил, боловсролын суурь нь ёс зүй бөгөөд иргэд нь хэр ёс зүйтэй вэ гэдэг нь тухайн улсын хөгжлийг тодорхойлох нэг хэмжүүр юм. Гэвч хувьсан өөрчлөгдөх дэлхий ертөнц хүн төрөлхтнийг материаллаг байдал руу аваачин бид хөгжил гэдгийг өндөр байшин, боловсролыгдиплом төдийхнөөр төсөөлөх болж.

XXI зууны Монгол Улс хөгжиж буй биш хөгжингүй улсын тоонд орохын тулд тасралтгүй тэмүүлсээр. Тэгвэлд хөгжилд хүрэх гарц нь тархины хөгжил, тэр дундаа ёс зүйн, ёс суртахууны өндөр соёл байсныг өвөг дээдэс маань дэлхийн талыг эзэгнэх цаг үеэрээ харуулсан билээ. Хааны зарлиг хаа хол сууж байгаа жирийн иргэнд очихдоо эрч хүч нь огт сулраагүй очиж биелэгддэг байсан нь монгол хүний ёс суртахуун ямар түвшинд байсны илэрэл юм. Энэ уламжлалаа бид умартжээ.

Монголчууд ахмад хүний амьдарлын туршлагыг ихэд хүндлэн тэдний үгийг сонсч, хүндэлж харилцдаг байсан нь хүүхэд залуучуудёс жудагтай, уужуу дотортой, хүнлэг чанартай, үнэнч шударга болж хүмүүжих үндэс байсан билээ. Харин өнөөгийн нийгэм зах зээлд шилжих шилжилтийн үед бурууг өгсөөр хүүхэд залуучуудыг ёс суртахуунтай болгон хүмүүжүүлэх арга зүйд анхаарахгүй орхижээ.

Ёс суртахуун ямар байсан юм бэ?

Монголчуудын ёс суртахуун

Шалгуур зүүлэлт

1990 оноос өмнө

2014 он

Машины сигнал

бараг дуугардаггүй

цочтол, цочоох гэж, чанга, удаан дуугардаг

Таксины жолооч

илүү мөнгө огт авдаггүй

илүү мөнгө авах гэж оролддог

Дараалалд

тэвчээртэй зогсдог

урдуур орох боломжийг хайдаг

Ахмад хүнд

хаалга онгойлгож өгдөг

онгойлгож байгаа хаалгаар амжуулан гүйж гардаг

Хүнд юм өргөж, ачиж байхад

санаачлагаараа тусалдаг

гуйхаас нааш хөдлөхгүй

Хотоос зайдуу машин эвдэрч тусламж эрэн гар өргөсөн хүнд

2 машины 1 нь зогсдог

20 машины 1 нь зогсдог

Маргах үед

Хараалын үг хэлдэггүй

Хараалын үг, доромжилсон үг шууд хэлж эхэлдэг

Ямар нэг тус хүргэхдээ

Хөлс нэхдэггүй

Шан хөлс, хариу хардаг

Амлалт

Заавал биелүүлдэг

Бараг ам гардаггүй

Шинэ хувцас

Шинэ хувцас өмсөхөөс зовдог

Өмссөн зүүснээрээ гайхуулдаг

Дутагдлын хажуугаар

Хэзээ ч зүгээр өнгөрөхгүй засаж, хэлж, шүүмжилдэг

Өөрт хамааралгүй бол холуур өнгөрдөг

Хөрш айл

Илүү хүнсээ хуваалцаж, баяраа хамт тэмдэглэдэг

Ямар хүмүүс амьдардаг гэдгийгч бараг мэдэхгүй, дугардаггүй

Хэн нэгэн өөрт нь хамааралтай алдаа гаргавал

1-2 удаад нэг их тоодоггүй

Эхний удаад л шууд дургүйцлээ илэрхийлэн хэрэлддэг

Жаргал бол

Сайхан хань, найз нөхөд

Хүссэнээ авч чадах мөнгөтэй байх

Намайг уучлаарай, баярлалаа

Байнга хэлэгддэг үгс

Хааяа л өөрт хэрэгтэй бол хэлдэг

Ахмадын үг

Дуулгавартай сонсдог

Төвөгшөөдөг, сонсох завгүй

“Би” үзэл “бусдын эрх ашиг”

Бусдын тусын тулд эхэлж хөдөлдөг

Өөрийн ажлыг эхэнд амжуулдаг

Гарц: Хүүхдийг хүмүүжүүлэх нь түүнийгасарч бойжуулж буй эх, эцэг, эмээ өвөөгийн харилцаанаас шууд хамаардаг. Цав цагаан цагаан цаасан дээр ямар өнгийн бэхээр, ямар бичгийн хэвээр, юу бичиж үлдээсэн нь яг тэр чигээрээ дурайтал үлддэг шиг хүүхдийн уураг тархи хажууд байгаа хүний үйлдэл, санаа зорилго, хүсэл сонирхол, бусадтай харилцах онцлог зэрэг хүний сэтгэцийн бүхий л үйлдлийг даган дууриасаар өсдөг. Нэгэнт тодорхой хэв маягт орсонсэтгэцийн онцлогийг насанд хүрсэн хойно өөрчлөнө гэдэг боломжгүй бөгөөд зөвхөн баяжуулж л болно.

Эндээс дүгнэхэд ёс суртахууны хүмүүжилд эцэг эх, багш, ахмадуудын гүйцэтгэх үүрэг их бөгөөд үүнийг насанд хүрсэн хүн бүрт ойлгуулах, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх арга зүйд суралцуулах ажилд төр, засаг, холбогдох сургалтын байгууллагууд анхаарч үзүүштэй юм.

“Хот Айл-Санаачлага” ТББ-ын тэргүүн, сэтгэл судлалын доктор /Ph.D/ Ц. Солонго

СЭТГЭГДЭЛ БИЧИХ